Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ

НИТХ–ын дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т ажиллалаа. Тэрээр иргэдээс ирсэн санал гомдолтой холбоотой зарим асуудлыг газар дээр нь  шийдвэрлэж, цаашид зохион байгуулалтын арга хэмжээ яаралтай авах үүрэг даалгавар өгөв.

Иргэд амрах зугаалах орчин шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэх гомдлыг түлхүү  гаргажээ.

НИТХ–ын дарга С.Амарсайхан” Хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн, удирдлага зохион байгуулалтын  өөрчлөлтийг хийх ёстой. Цөөн хүний эрх ашиг орлогийн төлөө бус нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй  худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгч аюулгүй байдлыг бүрэн хангуулах шаардлагатай байна” гэлээ.

Тиймээс өчигдрөөс  эхлэн НМХГ–аас  ажлын хэсэг гарч 15 чиглэлээр  шалгалт хийж эхэллээ. Мөн нийслэлээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тул бүх чиглэлээр хяналт, шалгалтуудыг хийж байна. Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн шаардлагатай шийдвэрүүдийг НИТХ–ын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  ОНӨТҮГ нь 183 га талбайтай 110 ажилтантай үүнээс 24 нь харуул хамгаалалтынх үлдсэн нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажилчид байдаг.  Талбайн хэмжээтэй харьцуулбал хүн хүч дутмаг тул задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад хүрэлцээгүй байдаг гэж ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  54 аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ байдаг аж. Харин  шорлог зардаг иргэд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул худалдаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байна. Гэвч эдгээр иргэд бослого хөдөлгөөн зохион байгуулах, харуул хамгаалалтынхан төдийгүй НМХГ–ын байцаагчийн биед хүртэл халдаж, гэмтээж байсан удаатай гэлээ.

Гэсэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулж зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг  НИТХ–ын дарга анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-07-20 182.160.34.232

Undesnii tsetserlegt hureelen utgaar ni ajilluulaarai!!! Ene jil zamiin 2 talaar heden zuun UULIIN NARS tarisnaas uur ajil hiigeegui shuu! Zuun urd chigleliin mod archilgaa hiigddeggui haragddag, Soul iin neremjit ch biluu dotroo asartai saihan heseg mod but ni archilgaagui uhej baigaag haraad setgel uvddug. Shineer zuun talaar duuren aimshgiin TUTS barij mungu ugaahaa zogsoo! Huuchin TUTS uud l hangalttai sh dee! Ene jil ih l bohirdsonoos uur hiisen yum baihgui dee. Naadmiin umnu yaran sandran baahan NARS, tsetse suulgasan, turuucheesee sharlaj ehelsen.

Avatar

Зочин 2018-07-20 202.72.245.207

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Л ХЭРЭГТЭЙ ГЭТЭЛ ОРОН ТОО НЭМЖ ХАМААТНУУДАА АВАХ Л ЮМ ЯРИХ ЮМ

Avatar

Зочин 2018-07-20 66.181.184.198

амралт зугаалга хоолны талбай гэж нэрийг нь өөрчил. ОЛОН ҮГ ДОНГОДВОЛ УЛИГ, ЦӨӨН ҮГ ӨГҮҮЛБЭЛ БИЛЭГ. ГЭЖ ЗААЖЭЭ

Avatar

Зочин 2018-07-20 150.129.140.51

900га яагаад 183га болчивоо

Avatar

Зочин 2018-07-20 66.181.184.232

Хар захын наймаачин сэтгэхүйтэй Сайхансамбуугийн охин Нарантуул 3 захын босс босгочихсон байх юм, төрийн болно тун чиг мэргэн юм аа

Avatar

Зочин 2018-07-20 203.91.115.37

Худалдаа наймаа зүй ёсоор байх ёстой. Ямар коммунизмын эрин биш дээ. Хувийнхныг тодорхой шалгуураар /гэхдээ авилгаар биш, Эрдэнэтуул аа, юмтай хүний охин гэхэд, хараад байхад арай л өлөн байгаа шүү. / оруул. Гэхдээ маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Хувийнхны менежментээр л энэ байгууламжийг өөд нь татна. Менежментээр хувьчилчихвал уг нь зүгээр дээ. Одоо энэ байгууламжид нэг л сайхан эко офисын барилга л байна. Бусад нь хоосон зай талбай. Хийсэн юм харагдахгүй байна. Уг нь хийгээд л байгаа. Зохион байгуулаад л. Төсвөөс хэдэн тэрбумаар нь жилд мөнгийг урсгаад л. Хэдэн арван сумын төсөвтэй тэнцэх мөнгө зарлагадаад л, ганцхан обьектод шүү. Гэвч бүх юм авилгаар явж байгаа болохоор ажил гэж тодорхой харагдахгүй байна. Эрдэнэтуулаа, чиний эцэг чинь хөдөлмөрөөрөө гарч ирсэн шүү. Авилга мэдээж чамаас өмнө байсан. Уг нь чи юм үзсэн хүний боловсролтой үр юм бол энэ авилгыг жаахан хойш тавьж болно. Чи ядаж 10 биш 5 хувийг ав л даа. Тэгээд шаардлагаа өндөр тавихад ажил чинь нүдэн дээр сэвхийгээд л ирнэ.

Avatar

зочин 2018-07-20 66.181.184.113

Аж ахуйн ажил мэддэг сэтгэлтэй хүнээр даргыг нь тавь. Худалдаа наймааг зогсоо.Зориулалтын дагуу ажилуул орчин тойрны цэвэрлэгээг цаг тутам хий.

Avatar

Зочин 2018-07-20 43.242.243.253

Залуусын мөнгийг шулдаг их олон тоглоом бий дээ. Болиулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-07-20 43.242.243.253

Энэ жил ногоон. Байгууламжийн ажил бараг хийгээгүй шүү. Олигтой ч услаагүй. 7 сард л ногоооч бгаа. Ногоон байгууламж үинээр юу хийв гээд үзээрэй. Бхгүй. Ганц хоер байгууллага мод тарьсан л юм бгаа.

Avatar

Зочин 2018-07-20 43.242.243.253

Энэ туршлагагүй охин яаж энэ ажлыг дийлхэвдээ. Нэг талаас аж аж ахуйн их ажил бгаа шүү. Хүүхдийн баяраартүрээсийн шовгор дүүргэсэндээ.

Avatar

Зочин 2018-07-20 43.242.243.253

Зун өнгөрлөө. Усан оргилуураа ажиллуулаачээ.

Avatar

Зочин 2018-07-20 112.72.11.107

Авилгын асуудлыг нь яах гэж байна даа?

Avatar

Зочин 2018-07-20 27.123.212.138

ҮЦХ гэсэн гоё нэртэй хар зах болчихсон шүү дээ. Цэгцлэнэ гэж их ярилаа. Цэгцэлж чадахгүй штээ. Өөрсдөө хар зах болгосон юм чинь

Avatar

Зочин 2018-07-20 107.77.173.3

Олигарх тэрбумтан Сайхансамбуугийн охин юу дутлаа гэж,яах гэж цэцэрлэгт хүрээлэнгийн захирал болсон нь хэнд ч ойлгомжтой шүү дээ…..

Avatar

zochin 2018-07-20 43.228.130.186

ene darga uuruu Hatan tuuliin ergiig ezegnen tom baishin bariulj baij yun jijig hudaldaa hiideg avgaig huuh tuhai yrina ve. ingeheer chin l buh ym hudlaa baihgui yu. dur esgegch

Avatar

Irgen 2018-07-20 27.123.214.106

Darga ni Har zahiin Saikhansambuugiin ohin Erdenetuya tsetserlegt hureeleng iim bolgono shuudee ichij amidraasai

Avatar

unshigch 2018-07-20 122.201.26.169

uuriinh nizah ni balgas yum chini yag teruunteigee adilhan l bailgaj baigaa , baliar buduuleg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж