Ш.Алтантуяагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ш.Алтантуяагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд дахин шалгах шийдвэрийг цагдаагийн газраас мэдэгдсэн.  Малайзын Цагдаагийн ерөнхий газрын дарга Мохамад Фузи Харун анхан шатны мөрдөн байцаалт дуусаж, хэргийг улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн гэжээ.

Хохирогчийн аав С.Шаарийбуу өнгөрсөн зургадугаар сард Малайз улсыг зорин Ерөнхий сайд Махатир Мохамад, Хууль зүйн сайд Томми Томас нартай уулзан хэргийг дахин шалгуулахыг хүссэн юм.

Малайзын засаг захиргаа Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээн, аллагын захиалагчийг олж, хариуг нь барина гэж мэдэгдсэн.

Энэ аллага Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний ойрын хамсаатан Абдул Разак Багиндатай холбоотой гэх таамаг байдаг ч одоо болтол аллагын захиалагч тогтоогдоогүй байгаа билээ.

Эх сурвалж: straitstimes

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж