ӨМӨЗО-ы гадаад худалдаа 50 тэрбум юаньд хүрэв

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

ӨМӨЗО-ы гадаад худалдаа 50 тэрбум юаньд хүрэв

ӨМӨЗО-ы гадаад худалдаа 50 тэрбум юаньд хүрэв

Зөвхөн оны эхний хагас жилийн байдлаар ӨМӨЗО-ны гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 49.97 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлт гэж ӨЗО-ны Засгийн ордны хэвлэлийн албанаас ийнхүү мэдээллээ. Оны эхний хагас жилийн байдлаар ӨМӨЗО-ны гадаад худалдааны өсөлтөд доорх таван онцлог ажиглагдаж байгаа ажээ.

  • Энгийн худалдааны эзлэх хувь нэмэгдэж, хилийн жижиглэн худалдаа болон гаалийн хяналт шалгалтын газрын экспорт, импортын хувь хэмжээ дээшилжээ.
  • Хувийн аж ахуйн нэгж экспорт, импортын гол хүчин зүйл болж, төрийн өмчит аж ахуйн нэгж ихээр нэмэгдэн, гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт бага хэмжээгээр буурсан.
  •  “Бүс ба зам” дагуух улс орнууд гол байр суурийг эзэлж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ худалдааны гол түнш болжээ.
  • Экспортын бүтээгдэхүүн өсөн нэмэгдэж, электрон бараа болон машин механикм, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон гангийн экспорт эрс өссөн байна.
  • Импорт нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүнээр голлож, нүүрсний импорт ойролцоогоор дөрөвний нэг хувийг эзэлжээ.

Эх сурвалж: CCTV

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж