Сэлбийн голын сав газарт мод тарьж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Сэлбийн голын сав газарт мод тарьж байна

Дэлхийн энхтайвны төлөөх удирдагчдын бага хурал болон Дэлхийн энхийн их наадамд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын 400 гаруй төлөөлөгч одоо Сэлбийн голын сав газарт мод тарьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар монгол түмэн Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлсэн тул тэрхүү их ойг бэлгэдэн төлөөлөгчид 2220 ширхэг мод тарихаар болоод байна. Энэ нь нэг талаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгаль хамгаалах чиглэлээр барьж буй бодлоготой бас нийцэж буй юм.

Дашрамд сануулахад, Дэлхийн энх тайвны төлөөх удирдагчдын бага хурал нь өчигдөр Төрийн ордны Их танхимд эхэлсэн бөгөөд “Зүүн хойд Азийн энх тайван ба Монгол Улс” сэдвийн дор чуулсан юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй бага хурлынхаа арга хэмжээнийхээ хүрээнд төлөөлөгчид өнөөдөр ийнхүү мод тарьж байна. Энэ удаагийн бага хуралд АНУ, Англи, Өмнөд Солонгос, Япон, ОХУ, БНХАУ,  Швейцарь,  Австри, Филипин, Непал, Кени зэрэг 30 гаруй улсын төр нийгмийн удирдагчид оролцож байна. 

 Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж