Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Эрүүл байх 5 зарчим

1.Сайн унтаж амрах. Тухайн хүний онцлогоос хамаарч 6-8 цаг унтахыг хангалттай гэж үздэг. Унтахаар орондоо орсон бол ном унших хэрэггүй.

2.Ходоод эрүүл байх.
Тэгвэл хоол унданд дуртай, хоолны шингэц сайн байна. Ходоодны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг.

3.Инээж хөхрөх нь урт наслахын үндэс.
Инээхэд өрц, хэвлийн булчин  сайн ажиллаж, зүрх судасны үйл  ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа уужим болдог. Хэрэв элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах хэрэгтэй.

4.Түргэн шалмаг хөдөлгөөн.
Энэ нь эрүүл байх, урт наслахын нэгэн нууц. Байнгын идэвхитэй амьдрал хүний  сэтгэл санааг өөдрөг байлгаад зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг.

5.Хүний өтгөн саадгүй гадагшилж байх.
Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өтгөн хатахаас сэргийлэхийн тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус уугаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж