БНХАУ-ын даргын АНЭУ-д хийх айлчлалыг угтсан нийтлэл

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын даргын АНЭУ-д хийх айлчлалыг угтсан нийтлэл

БНХАУ-ын даргын АНЭУ-д хийх айлчлалыг угтсан нийтлэл

АНЭУ-ын “Холбооны сонин”, “Этникил” зэрэг томоохон хэвлэлүүдэд өчигдөр БНХАУ-ын дарга Си Жиньпиний “Хамтран урагшилж, хамтдаа ирээдүйгээ цогцлооё” гэдэг нэртэй тусгай өгүүлэл нийтлэгджээ. Энэ нь тус улсад хийх Си Жиньпин даргын төрийн айлчлалыг угтан зохион байгуулсан ажил юм.

БНХАУ-ын даргын айлчлал өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ нь түүний БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа хийж буй анхны гадаад айлчлал болж байгаа билээ. Хятад Арабын ард түмэн өнө эртний найрамдалт харилцааны түүхтэй. 2015 оны арванхоёрдугаар сард Абу Дабигийн вангийн ширээ залгамжлагч Мухмед Хятад улсад айлчлан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч, Хятад Арабын найрамдлыг шинэ шатанд гаргасан юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ удаагийнхаа айлчлалаар тус орны удирдагчидтай хамтын ажиллагааны хэтийн төлвийг тогтоохоос гадна энэхүү хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмэнд өгөөжтэй байлгахын төлөө чармайна гэдгээ өгүүлэлдээ цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж