Өвөр Монголд жуулчны вагон аялна

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Өвөр Монголд жуулчны вагон аялна

Өвөр Монголд жуулчны вагон аялна

Жуулчдад зориулсан “Тал нутаг” нэртэй галт тэргийг ӨМӨЗО-ны нутагт аялуулахаар болжээ. Хөххот-Шилин хот, Хөххот-Эрээн, Хөххот-Хишигтэн хошуу, Хөххот-Ордос гэсэн маршрутаар аялах жуулчны вагон нь гэр бүлийн аялал, хосын аялал, хамт олны аялал зэрэг үйлчилгээний ангилалтай, хатуу, зөөлөн суудал, унтлагын гэсэн гурван зэрэглэлтэй бөгөөд өртөө бүхэн дээр Хятадын төмөр замын жуулчны автобуснууд угтан үйлчилж байгалийн үзэсгэлэнт газруудад хүргэх ажээ.

Утасгүй интернэт, олон хоолны сонголттой ресторан, Хятадын үндэсний болон Өвөр Монголын онцлогтой урлагийн үзүүлбэр гэхчилэн жуулчдад зориулсан бүхий л үйлчилгээг санал болгож байгаа юм. Хятадын төмөр замын төв компани онцлог зарим бүс нутагт жуулчны вагон аялуулдаг өөрсдийн хуваарьтай бөгөөд энэ нь ӨМӨЗО-ны хувьд анхны тохиолдол юм. Өвөр Монголын жуулчны вагон энэ оны есдүгээр сарын 20 хүртэл өдөр бүр тогтмол хуваарьт аялал хийх юм байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж