Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна

 

Хар тамхины хэргээр цагдаагийнханд шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр /2018.07.20/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

 

Тэрбээр хар тамхины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө БНХАУ-аас биедээ хар тамхи тээвэрлэн оруулж ирж, бусдад борлуулах гэж байсныг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилсан байдаг.

Өмнө нь буюу 2014 онд түүнд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил зургаан сарын хорих ял ногдуулж байсан юм. 

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж