Далайн хясаа түүхийгээр нь идсэнээс нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Далайн хясаа түүхийгээр нь идсэнээс нас баржээ

Далайн хясаа түүхийгээр нь идсэнээс нас баржээ

АНУ-ын Флорида мужид 71 настай эрэгтэй далайн хясаа идсэнээс болж нас баржээ. Боловсруулаагүй далайн хясаа идсэний улмаас бактери халдварлаж нас барах шалтгаан нь болсон байна.

Флоридагын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хохирогч нь долдугаар сарын 8-нд эмнэлэгт хүргэгдсэн ч  бие нь муудсаар хоёр хоногийн дараа 10-ны өдөр нас баржээ.

Холбогдох албан ажилтнуудын мэдээлж байгаагаар вибрио вулнификус бактериар халдварлажээ. Энэхүү бактери нь далайн хясаа болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг аж. Хүн уг бактериар халдварлах нь ховор боловч түүхийгээр далайн хясаа, хавч идвэл халдвар авдаг байна. Вибрио вулнификус бактериар халдвар авсан тохиолдолд хүний арьс болон махыг гэмтээдэг. Халдвар авсан тохиолдолд хүний биед суулгалт, гэдэс өвдөх, толгой эргэж огиулах болон халуурч хүйт даадаг байна.

Эмчлэх аргыг одоогоор нээгээгүй байгаа ч тухайн хүний дархлаа сайн бол эдгэдэг аж. Дархлаа муу бол үхэлд хүргэх аюултай. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй.

Флорида мужийн эмч нар ард иргэдийг түүхий далайн гаралтай хоол хүнс идэхээс зайлсхийж, ил задгай шархтай бол далайд орохгүй байхыг анхааруулжээ.

2017 онд Флорида мужид Вибрио бактериас болж 11 үхэл бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж