Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэнчит хад гэх газар өчигдөр хоёр хүүхэд борооны тогтоол усанд ороод энджээ. Тус аймгийн Онцгой байдлын албанд 19.00 цагийн орчимд ‘Тогтоол усанд орсон хоёр хүүхэд алга боллоо’ гэсэн дуудлага иржээ. Алба хаагчид тухайн газар 21.20 цагийн орчимд очиход хүүхдүүд эндсэн байсан гэнэ. Албан хаагчид 34 гаруй минут ажиллаж, хоёр хүүхдийн цогцсыг гаргасан байна. Усанд эндсэн хүүхдүүд тав болон есөн настай эрэгтэй хүүхдүүд байжээ.
Сүүлийн өдрүүдэд үер, голын устай холбоотой ослууд гарсаар байгаа тул иргэд гол уснаас сэрэмжилж, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Э.Ариун