Б.Гангаамаа “Үхлийн” уулын оргилд хүрэхэд 1211 метр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа “Үхлийн” уулын оргилд хүрэхэд 1211 метр үлдлээ

Б.Гангаамаа “Үхлийн” уулын оргилд хүрэхэд  1211 метр үлдлээ

 Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх дэлхийн хоёрдахь ноён оргил, Чогори / К2 / уулын оргилд гарахаар Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа  өнгөрсөн сарын 13-нд эх орноосоо мордсон. Тус  авиралтанд Б.Гангаамаа  ‘2013 оноос хойш таван жил бэлдэж бас зүүдэлж ирсэн’ гэдгээ хэлсэн байдаг. 


 К2 2018  энэ жилийн олон улсын авиралтанд 20 гаруй орны 80-аад уулчид  далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт орших К2 уулын оргилыг эзлэхээр замдаа гарсан. Одоогоор К2 уулын гуравдугаар камп /Д.Т.Д 7400 м/-д хүрч ирээд байгаа талаар Б.Гангаамаа сансрын утсаар холбогдож мэдээлсэн байна.

Б.Гангаамаа хэлэхдээ ”Би одоогоор К2 уулын гуравдугаар камп дээр байна. Одоо эндээс К2-ын Мөрөн буюу 8000 метрийн өндөрт (зураг дээр “Shoulder” мөн “С4”) гарахаар бэлтгэж байна. Цаг агаар их муу. Цасаар байнга шуурч, цас их хэмжээгээр орж байна. Цасны зузаан нэг метр хүрсэн. Цасны нуранги үүсэх аюул их байгаа тул бүх уулчдыг буух нь зөв байх гэж уулын хөтөч зохион байгуулагч нар анхааруулж байна. Хэдийгээр байгаль цаг агаарын байдал хүнд байгаа ч бид долджугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд багтаж авиралтаа хийхээр төлөвлөж байна. Одоо “Мөрөн” (C4) дээр гарах олс тавих зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна. Биеийн байдал сайн байгаа. Одоогоор гуравдугаар камп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад сууж байна” гэжээ.

Э.ЖОНОН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж