Казахстаны анхны олимпийн медальтан бусдын гарт амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Казахстаны анхны олимпийн медальтан бусдын гарт амиа алджээ

Казахстаны анхны олимпийн медальтан бусдын гарт амиа алджээ

Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Казакстаны уран гулгалтын тамирчин Денис Тен гэмт этгээдүүдийн гарт амиа алджээ.

Казакстаны Алматы хотод машины толийг нь хулгайлахыг завдсан хоёр этгээдтэй маргалдаж, улмаар баруун гуяндаа хутгалуулсан гэж хотын цагдаагийн газар мэдэгдээд байгаа юм. Яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч маш их цус алдсан байсан учраас нас барсан аж. Ойролцоогоор гурван литр цус алдсан гэж эмнэлгээс мэдэгджээ.

Солонгос, казахын эрлийз Денис Тен өнгөрсөн зургадугаар сард 25 нас хүрсэн юм. Тэрбээр 20-р зууны Солонгосын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулан тэмцэж байсан генерал Мин Кеун Хогийн гуч юм.

Түүнийг нас барсанд Өмнөд Солонгос, Казакстан даяараа гашуудан харамсаж байгаагаа цахим ертөнцөд илэрхийлж байна.

Денис Тен 2013, 2015 онд уран гулгалтын ДАШТ-ий мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Тэрээр нэг удаа ‘Би Солонгос гаралтай ч амьдарч буй Казакстаныхаа өмнөөс гулгаж байгаадаа баяртай байдаг’ гэж хэлж байжээ.

Сочигийн өвлийн олимпод тэрбээр эрэгтэйчүүдийн чөлөөт уран гулгалтын шигшээд хоёр өөр гуталтай гулгасан гэдэг.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж