БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 19-28-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират, Сенегал, Уганда, Өмнөд Африк зэрэг улсад төрийн айлчлал хийж, БРИКС-ын удирдагчдын 10 дахь удаагийн уулзалтад оролцоно. Мөн Мавританид нөхөрсөг айлчлал хийнэ .
БНХАУ-ын төрийн тэргүүн 29 жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах гэж байгаа юм. Уг айлчлалаар Ши дарга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн орлогч болон Ерөнхий сайд Мухаммед, Абу Дабигийн хунтайж Мухаммед нартай уулзаж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үзэг зурна. Энэхүү айлчлалын үеэр талууд БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагад Арабын улсууд ямархуу оролцоотой байх, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, хил гааль, соёлын салбарт хэрхэн хамтран ажиллах тухай ярилцаж зөвших ажээ.
Сенегал улсад Ши Жиньпин дарга есөн жилийн дараа дахин айлчлах гэж байгаа бөгөөд Сенегалийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийх юм. Мөн үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцоно. Түүнчлэн хамтын ажиллагааны зарим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Ши Жиньпин дарга Мавритани улсад мөн есөн жилийн дараа дахин айлчлах гэж байгаа билээ. Айлчлалын үеэр Мавритани улсын Ерөнхий сайд Анэрүүд Жогнауттай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж бүс нутгийн зарим асуудлаар санал бодлоо солилцох юм.
БРИКС-ын удирдагчдын 10 дахь уулзалт
Хугацаа: 7-р сарын 25-27-ны өдөр
Байршил: Өмнөд Африкийн Йоханесбург хот
Сэдэв: Аж үйлдвэрийн дөрөв дэх хувсгалыг угтан харилцан ойлголцож хамтдаа хөгжье