Пак Гын Хэ-д 30 жил хорих ял оноохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ-д 30 жил хорих ял оноохыг шаардав

Пак Гын Хэ-д 30 жил хорих ял оноохыг шаардав

Сөүл  хотын прокурорын газраас БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д 30 жилийн ял оноож, 118,5 тэрбум воны хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг Сөүл хотын шүүх байгууллагад уламжиллаа.

Авлигын хэргээр  түүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд 24 жилийн ял оноож, мөн улсад хохирол учруулсныхаа төлөө 18 тэрбум ам.долларыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, бусдад шахалт үзүүлсэн, авлига авахыг тулгасан зэрэг 16 зүйлээр ялласан.

Прокурорын газар үүнийг хангалтгүй гэж үзжээ.

Өнгөрсөн жил авлигатай холбогдох хэргээр ерөнхийлөгчийн суудлаасаа огцорсон нь тус улсын ерөнхийлөгч нарын түүхэнд байгаагүй явдал болсон юм. Өмнө нь тус улсын гурван ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссаны дараа авлигын хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байжээ.

эх сурвалж: yonhapnews 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж