АНЭУ-д төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай онгоцыг тус улсын байлдааны зориулалттай 12 онгоц агаарын хил дээр угтан авч хамгаалсаар эх орондоо хүргэлээ.
Тухайн орон нутгийн цагаар өчигдрийн 17:40 цагт Абу–Дабигийн ерөнхийлөгчийн нисэх буудалд газардсан Хятадын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюанийг АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абу-Дабигийн хунтайж Мухамед нар халуун дотноор угтан авав. АНЭУ-ын хүүхэд багачуудын төлөөлөл Ши Жиньпин, Пэн Лиюань нарт амьд цэцгийн баглаа барилаа. Дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед нисэх онгоцны буудалд Ши Жиньпинд зориулан угтах ёслол зохион байгуулжээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс АНЭУ-ын засгийн газар ард түмэнд халуун дотно мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Дипломат харилцаа тогтоосон 34 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, хоёр талын харилцаа ихээхэн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр өгөөжтэй байж ирлээ. АНЭУ бол миний энэ удаагийн айлчлалын эхний өртөө юм. Түүнчлэн миний Хятад улсын даргаар улиран сонгогдсоны дараа айлчилж байгаа анхны орон. Энэ нь АНЭУ-ыг Хятад улс чухалчлан үзэж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болно. Бид Абу-Дабид ирмэгцээ АНЭУ-ын ард түмний халуун дотно найрсаг сэтгэлийг мэдэрч, ихэд догдолж байна. АНЭУ-ын удирдагчтай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилт олж, хоёр орон хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй гэжээ.
АНЭУ-д төрийн айлчлал хийснийхээ дараа Ши Жиньпин Сенегал, Уганда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Йоханнесбург болох БРИКС-ын орнуудын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож, буцах замдаа Мавританд найрсаг айлчлал хийх юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ