Синьхуа агентлаг БРИКС-ийн хэвлэлийн форумыг зохион байгуулалцана

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Синьхуа агентлаг БРИКС-ийн хэвлэлийн форумыг зохион байгуулалцана

Синьхуа агентлаг БРИКС-ийн хэвлэлийн форумыг зохион байгуулалцана

Өнөөдөр Өмнөд Африкийн Кейптаун хотноо эхэлж буй БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн  гуравдугаар форумыг Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг, Өмнөд Африкийн бие даасан Медиа групп хамтран зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр БРИКС-ийн таван орны хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд ‘БРИКС-ийн үйл хэрэг- Хэвлэл мэдээллийн үүрэг, хариуцлагыг эрчимжүүлэх’,  “Бүтээлч, хөгжлийн үзэл баримтлалаар дэлхийн хуваалцах ирээдүйг зураглах”, “БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн шинэ хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг  хайх”, “БРИКС-ийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд Африк тив” зэрэг сэдвийн  хүрээнд судлан хэлэлцэж байгаа юм. Энэ удаагийн форум нь 2018 оны БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны жилийн уулзалтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд түвшний яриа хэлэлцээний индэр, өндөр үр ашигтай  зохицуулах механизмыг цаашид сайжруулж, нээлттэй, хүртээмжтэй, хамтран  ажилласан, хамтаар хожсон ‘БРИКС-ийн үзэл санаа”-г уламжлан хөгжүүлж, БРИКС-ийн  орнуудын хэвлэл мэдээллийн найрсаг солилцоо, бүтээлч хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж