Г.Доржзодов ном редакторлож, амьдралаа залгуулж явна

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов ном редакторлож, амьдралаа залгуулж явна

Г.Доржзодов ном редакторлож, амьдралаа залгуулж явна

МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж шуугиан тарьсан. Энэ үйлдлээсээ болж Г.Доржзодов айлд дөрвөн сар толгой хорогдож байгаад өнгөрсөн оны аравдугаар сард гэртээ харьсан байдаг. Харин одоо Г.Доржзодов эрхэлсэн ажилгүй байгаа аж. Тэрбээр хааяа нэг ном редакторлаж, Ц.Оюунгэрэлийн санаачилсан “Нутгийн шийдэл сан”-гийн вэбсайтыг хөгжүүлэх зэргээр хоолны мөнгөтэй залгадаг аж.

Тухайн үед Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл дулианы эзнийг ямар учраас хамгаалах болсон талаараа “Надаас тусламж хүсч өмгөөлөгч нь дагуулаад ирсэн. Би түүнээс өмнө таньдаггүй байсан. Би түүнийг хамгаалахаас юунаас айх юм. Том эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг мэдээлэл гаргаж тавьсан хүний амь нас нь аюулд орчхоод байхад нь би хөөж гаргах хүн биш. Би Г.Доржзодовыг гэртээ дөрвөн сар байлгаж мөрдөлт мөшгөлтөөс хамгаалсан. Г.Доржзодовыг гэрийнх нь гадаа дуудаж гаргаж ирээд “Чамайг С.Зоригийн хэрэг шиг алга болгож чадна шүү” гэж дарамталдаг байсан гэсэн. Хаа байгаа газраас нь баривчлах, хийгээгүй хэрэг тохож эрүүгийн хэрэг үүсгэх, бичлэгээ устга, өг гэж дарамталдаг байсан учраас хамгаалалт хүссэндээ манайд ирсэн. Би Г.Доржзодовыг бичлэгтэй нь хамт хамгаалсан. Үнэнийг авч үлдэнэ гэдэг мэдээж эрсдэл” хэмээн манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан.

2017 оны дуулиануудын нэг болсон энэхүү үйл явдал түр намжсан ч энэ зуны улстөржих сэдэв болж эхэллээ. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулах ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж байгаа аж. 

Гэтэл нэгэн үед улстөрийн салхийг сэвэлзүүлж явсан дуулианы эзэн Г.Доржзодов одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлого ч үгүй аахар шаахар зүйлээр амьжиргаагаа залгуулж яваа аж.  

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж