АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Цагаан ордонд айлчлахыг урилаа.
Хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх намар болохоор төлөвлөгөөнд тусгагдсан гэж Цагаан ордноос мэдэгджээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин ирэх намар АНУ-ын Вашингтон дахь Цагаан ордонд айлчлах төлөвтэй байна.
Хоёр улсын төрийн тэргүүн долдугаар сарын 16-нд Финляндад дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Анхны уулзалтаар дэлхий дахинд тулгамдаж буй асуудлаар талууд хэлэлцээд өнгөрсөн.
The Summit with Russia was a great success, except with the real enemy of the people, the Fake News Media. I look forward to our second meeting so that we can start implementing some of the many things discussed, including stopping terrorism, security for Israel, nuclear……..
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 19, 2018
….proliferation, cyber attacks, trade, Ukraine, Middle East peace, North Korea and more. There are many answers, some easy and some hard, to these problems…but they can ALL be solved!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 19, 2018
Трамп өчигдөр /2018.07.19/ твитертээ Орос, АНУ–ын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт болох талаар дурдаад ‘Хелсинкд болсон уулзалтаар яригдсан асуудал болох террорист үйл ажиллагааг зогсоох, Израилийн аюулгүй байдал, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, кибер халдлагууд, худалдааны дайн, Украин, Ойрх Дорнодын улсуудын энх тайван аюулгүй байдалд анхаарах зэрэг дэлхий дахинд үүсээд буй асуудлыг цөмийг нь шийдвэрлэнэ’ гэж мэдэгджээ.
эх сурвалж: rt