Аж үйлдвэрийн роботын зах зээл тэлсээр байна

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн роботын зах зээл тэлсээр байна

Аж үйлдвэрийн роботын зах зээл тэлсээр байна

Өнгөрсөн онд БНХАУ-д 141 мянга орчим аж үйлдвэрийн роботууд худалдаалагдсан нь 2016 оныхоос өсч, дэлхийн нийт борлуулалтын 58.1 хувьд хүрсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Гэвч гадаадын брэндийн роботууд нийт худалдаалагдсан роботуудын дөрөвний гурван хувийг эзэлж байгаа нь Хятадын робот үйлдвэрлэгчид болон гадаадын робот үйлдвэрлэгчдийн хооронд ялгаа асар их байгааг харуулж байна. Өнгөрсөн онд аж үйлдвэрийн роботын борлуулалтын түвшин асар их өсч, дээд амжилт тогтоосон тухай уулзалтын үеэр дурдлаа. Нийт худалдаалагдсан 141 мянга орчим роботын 37825 ширхэг нь Хятадад үйлдвэрлэсэн роботууд байсан бол гадаадад үйлдвэрлэсэн 103191 ширхэг робот худалдаалагдсан нь нийт худалдаалагдсан роботын 71.9 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 2016 оныхоос өссөн үзүүлэлт юм гэж өнөөдөр Шанхай хотноо болсон Хятадын Олон улсын роботын салбарын дээд хэмжээний уулзалтын үеэр тайлагнасан байна.

Эх сурвалж:CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж