Байгалийн будаг олборлогч

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Байгалийн будаг олборлогч

Байгалийн будаг олборлогч

Хятадын Хэбэй мужийн Мяо үндэстний өөртөө засах жөү нь байгалийн будгаараа алдартай билээ. Байгалийн гаралтай будаг нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд гэр ахуйн эд хэрэгслийг өнгөлөхөд ихээхэн тохиромжтой байдаг. Харин сүүлийн үед химийн аргаар гарган авсан будаг зах зээлийг эзэлснээс  байгалийн будаг хэрэглээнээс гарч байна. Гар аргаар будаг цуглуулах уламжлал ч мөн устахад хүрээд байгаа юм.

Пан Чоюань энэ жил 63 насыг зооглож байгаа. 40 жилийн турш аглаг уулнаас будаг цуглуулах ажил хийсэн туршлагатай нэгэн. Нутаг усандаа будгийн дархан хэмээн алдаршжээ. Будаг цуглуулахын зэрэгцээ ой хамгаалагчийн ажил давхар хариуцдаг. Пан Чоюань: “Будаг цуглуулах үедээ би өглөөний 6:00 цагаас ажлаа эхэлдэг байсан. Уулын замаар тав зургаан км газар алхаж хүрнэ. Нэгэн насаараа будгийн модтой нөхөрлөсөн дөө” хэмээн ярив.

  1. Будгийн модыг саран хэлбэртэй хальсалж жишүү зүсэлт хийх үед түүхий будаг урсан гарч ирдэг. Энэ үед хясааны хуяг тосож будгийг хураан авна.
  2. Саран хэлбэрт жишүү зүсэлт
  3. Түүхий будгийг хясааны хуяганд
  4. Хясааны хуяганд хураан авсан будгаа том сав руу юүлнэ
  5. Хясааны хуяг руу будаг алгуур урсан орж буй нь
  6. Будгийн дархан Пан Чоюаны будаг цуглуулдаг багаж хэрэгсэл болох сагс, хутга, хясааны хуяг сэлт.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж