Токио хотод наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2 хүртэлх хугацаанд туршилтаар зорчигчдод өөрийгөө-жолоодох чадвартай таксигаар үйлчлэх боломжтойг хамтрагч байгууллагууд мэдэгджээ.
“ZMP” автономи удирдлагатай машин хөгжүүлэгч болон Японы таксины үйл ажиллагаа эрхэлдэг “Хиномару Котцу” компаниуд хамтран уг үйлчилгээг Токио хотын иргэдэд анх удаагаа хүргэхээр зэхэж байгаа аж. Тэгэхдээ зөвхөн Токио хотын төв бүс болох Отемачи санхүүгийн гудамжаас тэнгэр багаднасан өндөр барилгатай Чиёода дүүргээс Минато дүүрэгт орших Роппонги хүртэл туршилтын журмаар 5.3 километрийн замд өдөрт дөрвөн удаагийн эргэлтээр үйлчлэхээр төлөвлөжээ. Үйлчилгээнд Тояота автомашин үйлдвэрлэгч компанийн Эстима маркийн машиныг хиймэл оюун ухаантай автомат робот жолоодон явах ажээ.
Тус үйлчилгээг сонирхсон үйлчлүүлэгч хэрэглэж буй ухаалаг гар утсандаа тусгай аппликейшн татан авч өөрийгөө-жолоодох чадвартай таксигаар үйлчлүүлэх боломжтой болох аж. Нэг удаагийн зорчих төлбөр 1500 иен буюу 13 ам.долларыг холбосон данснаас урьдчилан суутгах системтэйгээр төлөвлөсөн байна. Мөн ямарваа нэгэн аваар осол гарч болзошгүй хэмээн урьдчилан сэргийлэх үүднээс Хиномару котцу компанийн жолоочид цуг зорчин явах ажээ.
Тус өөрийгөө-жолоодох чадвартай таксины үйлчилгээг ZMP компани 2020 онд өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.
Г. Батмандах
Эх сурвалж: ASAHI