Бразилын хаалгач А.Бекер дэлхийн хамгийн үнэтэй хаалгач боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Бразилын хаалгач А.Бекер дэлхийн хамгийн үнэтэй хаалгач боллоо

Бразилын хаалгач А.Бекер дэлхийн хамгийн үнэтэй хаалгач боллоо

Английн Ливерпүүл клуб Бразилын шигшээ баг болон Италийн Рома клубын 25 настай хаалгач А.Бекерийг 66.9 сая паунд буюу 75 сая еврогоор өөрийн болголоо. Бразил хаалгач А.Бекер Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клоппын энэ зун хийж буй 4 дэх наймаа болж байна. Түүнээс өмнө Н.Кейта, Фабиньо, Ж.Шакири нарыг Анфилд цэнгэлдэх хүрээлэнд авчраад байсан юм.

Рома клубын Бразил хаалгач А.Бекер Английн Ливерпүүл клубтэй нэгдснээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач болж байна. Түүнээс өмнө нутаг нэгт хаалгач Эдерсон 2017 оны зун Португалын Бенфика клубээс Английн Манчетсер Сити клубт 34.7 сая паундаар очиж байжээ.

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн ТОП 10 хаалгачид:

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж