Усанд автуулсан аппарат 3 сая долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Усанд автуулсан аппарат 3 сая долларын үнэтэй

Усанд автуулсан аппарат 3 сая долларын үнэтэй

Наадмын үеэр Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зоорийн давхар руу борооны ус орсноос хорт хавдрыг эмчлэх зориулалттай шинэ аппарат ажиллах боломжгүй болсон тухай яригдаж байсан юм. Тэгвэл эл аппарат нь 3 сая ам.долларын үнэтэй ажээ.

Гурван жилийн өмнө хөнгөлөлттэй зээлээр тус аппаратыг авсан ч огт ашиглаагүй байсан юм байна.

Хавдар судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөлийн ажил шүүхдэлцсэнээс болж, гурван жил гацсан. Засгийн газраас анхаарал тавьж, барилгын ажлыг дуусгаад байсан ч зоорь нь үерт автаж, үнэтэй туяаны аппарат эвдэрсэн байна.

Туяаны зориулалттай учир зоорийн давхарт байрлуулах ёстой гэсэн тайлбарыг холбогдох албаны хүмүүс өгөөд байна.

Туяа аппаратыг засахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөх хүсэлтийг тус эмнэлэг Засгийн газарт хандан тавьсан ч өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд хариулт өгөөгүй. Гэхдээ аппарат ажиллагаагүй болсны хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзсэн юм.

Туяа аппаратыг засахад 400 мянган ам.доллар шаардлагатай ч заслаа гэхэд ажиллах уу гэдэг бас эргэлзээтэй байна. Мөн Засгийн газраас хөрөнгө шийдэж өгөөд туяа аппаратыг засна гэхэд 2-3 сар шаардлагатай ажээ. 

Ийнхүү Улаанбаатар хотод 30 минут хүрэхгүй хугацаанд орсон бороо барилгын чанарыг шалгаад зогсохгүй Хадвар судлалын үндэсний төвийнхнийг давхар шалгалаа. Гэхдээ туяа эмчилгээнд орох шаардлагатай өвчтөнүүдээ хэдэн сар хүлээлгэх вэ, сайд дарга нар аа. 

Өдий төдий өр зээл тавин байж, үнэ цэнэтэй тоног төхөөрөмж авдаг. Түүнийгээ ашиглаж ч чадалгүй ашиглалтаас гаргаад байвал энэ улс орон яаж хөгжих юм бэ. Ядаж байхад туяа аппаратныхаа зээлийг төлж ч эхлээгүй байгаа даа, аягүй бол… Ийм ч хариуцлагагүй болцгоочих гэж… Эрүүл мэндийн сайд аа, та хаагуур юу хийгээд явна вэ. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж