Хурдны галт тэрэгний засварчин

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Хурдны галт тэрэгний засварчин

Хурдны галт тэрэгний засварчин

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д хурдны галт тэрэгний “Хэше”, “Фүшин” хэмээх шинэ загварууд ар араасаа мэндэлсээр байна.

Хурдны галт тэрэгний аяллын аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр шалгалт хийх шаардлагатай байдаг. Наньжин хотын хурдны галт тэргийг шалгах төвд 1993 онд төрсөн залуу инженер Хү То ажилладаг юм. Тухайн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн тэрбээр ажлын хувцсаа өмсөн багаж хэрэгслээ авч, өдөр бүрийн 8:00 цагт ажилдаа гардаг. Тэд анхан шатны болон дунд шатны засварын 70 хүнтэй баг гэж хоёр хуваагддаг аж. Дунд шатны засварын багт ажилладаг Хү Тогийн ажлын найзууд нь бүгд 1990-ээд онд төрсөн шижигнэсэн залуучууд. Анхан шатны засварын баг арчилгаа, өдөр тутмын энгийн засвар болон хөнгөн гэмтэл зэргийг засна. Харин дунд шатны засвар нь хурдны галт тэрэгний хэдэн мянган тоног төхөөрөмжийг ширхэгчлэн шалгадаг аж. Дунд шатны баг 25 гишүүнтэй, өдөрт 3-4 хурдны галт тэргэнд шалгалт хийдэг. Тогтсон хугацаанд шаардлагатай үүргийг биелүүлдэг тул ажлын ачаалал ихтэй. Нэг эрэг шургийг ч алдалгүй чамбай хянаж шалгах учиртай. Ингэхэд багаар ажиллах чадвар тун чухал. Ганц ширхэг эрэг шураг хүртэл хурдны галт тэрэгний аяллын аюулгүй ажиллагаанд шууд холбоотой учир засварын өрөөний битүүмжлэгдсэн, 35 хэмээс дээш орчинд ч анхаарал сулруулалгүй ажиллах болдог. Инженер Хү То: Бид ажилд орохоос өмнө “Фүшин” хурдны галт тэрэгний аяллын хянан шалгалтын талаар сургуулилт хийсэн. Гэхдээ ажлын байранд ирж ажилласнаар сурсан мэдсэн зүйлс маань бодит байдалтай уялдан дадлага туршлага болон баяждагийг ойлгож байна. Ажил төрөл, анд нөхөд, хамт олноороо бахархдаг хэмээн ярилаа.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж