Худалдаа, эдийн засгийн чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Худалдаа, эдийн засгийн чуулган болж байна

БНХАУ-ын Эрээн хотноо өнөөдөр Монгол, Орос, Хятад гурван улсын төлөөлөл оролцсон худалдаа, эдийн засгийн чуулган болж байна. Чуулганд оролцогчдын хувьд Монгол Улсын Замын-Үүд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулж буй юм. Учир нь томоохон худалдан авалт хийх болж, ачаа бараагаа ачуулахад Замын-Үүд боомт дээр ирээд гацдаг аж. Цаг алдалгүй ачаа бараагаа нэвтрүүлэхийн тулд арга чарга хайхаас аргагүйд хүрдэг. Дээр нь Монголын Мэргэжлийн хяналтын алба, Хилийн алба, Гаалийн алба гээд олон байгууллага нэг барааг давхар давхар шалгадаг. Энэ нь цаг хугацаа нэлээд шаарддаг гэсэн гомдлыг тавьж байна. Тэгвэл хойд хөрштэй холбоотой хил, гааль, боомтын асуудал дээр хүнд суртал ноёлж буйг Хятад болон Монголын талаас хурцхан шүүмжиллээ. Хэдийгээр хил, гааль, боомтынх нь хүчин чадал Монголтой харьцуулшгүй өндөр боловч, тухайн газруудад ажиллагсдынх нь хүнд суртал хэрээс хэтэрсэн байдаг. Энэ нь худалдаа наймаа хийж яваа иргэдэд хүндээр тусдаг тухай тус чуулганд оролцож буй бизнесмэнүүдийн хувьд гомдоллож буй юм. Дээрх чуулганд Монгол Улсын Их хурлыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр оролцож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж