Ши Жиньпины Африкт санал болгох төсөл юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Ши Жиньпины Африкт санал болгох төсөл юу вэ?

Ши Жиньпины Африкт санал болгох төсөл юу вэ?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улс, Сенегал, Руанда болон Өмнөд Африк зэрэг дөрвөн орноор хийх айлчлал долдугаар сарын 19-24 нийг хүртэл үргэлжилнэ. Мөн долдугаар сарын 25-27-нд Иоханнесбург хотод болох 10 дахь удаагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагын урилгаар оролцохоор болсон. БРИКС-ийн уулзалтын дараа буюу Бээжин буцах замдаа Ши Жиньпин Мавритус улсад нөхөрсөг айлчлал хийхээр болжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хүлээн авснаас хойших анхны гадаад орнуудад хийж буй айлчлал энэ өдрүүдэд болж байна.

БНХАУ бол Африкийн хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдаа 2014 оны судалгаагаар 220 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ, Африкийн худалдааны орлогоос илүү үзүүлэлт юм.

Хятадын импортод зарцуулсан дүн

БНХАУ-ын худалдааны гол бай бол Африкийн орнууд байдаг. Тиймээс худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах үүднээс нарийн нягт хамтран ажилладаг байна. 2013 онд Ши Жиньпин ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Африкийн улсуудад анхаарлаа хандуулж гурван ч удаа айлчилсан байдаг. Хятадын сонирхол дан ганц худалдааны түншлэл бус юм. Африк нь Хятадад түүхий эд материал нийлүүлдэг гол холбоотон.

Руанда, Сенегал зэрэг улсууд энэ удаад Хятадаас томоохон хөрөнгө оруулалт авч чадахгүй ч Хятадын сонирхол эхний ээлжинд  ‘Бүс ба зам’ хөтөлбөрт нэгтгэх зорилготой байгаа талаар шинжээчид таамаглаж байгаа юм. Зүүн африкийн орнуудыг хамарсан төмөр замын сүлжээг бий болгох зорилго Хятадад бий.

‘Бүс ба зам’ нь Ази, Европ, Зүүн Африкийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэн эдийн засгийн харилцаа холбоогоо сайжруулах үүднээс санаачилсан хөтөлбөр юм.

Харин Сенегал улсын тухайд Хятадын Засгийн газар Атлантын далайг дайрсан боомт  байгуулах сонирхол байж магадгүй гэсэн таамаг байна.

АНУ-ын улс төр судлаач Жордон Чанг ‘Хятадын хямрал айсуй’ номдоо Хятадын Африкийн улсуудтай харилцаагаа сайжруулан Энэтхэгийн далай, Атлантын далайн эргээр боомт хот байгуулах мэргэн санааг магтаж бичсэн аж. Тэрбээр ‘Руанда, Сенегал улсууд Хятадтай хамтарч ажиллах сонирхолтой, үгүй гэхгүй байна.  Боломжийг ашиглаж Африкийн улсуудтай хамтарч ажиллана. Хятадын засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна шүү’ гэж бичжээ.

Улс төр шинжээчид Бээжингийн Африкийн улсуудтай ойр байгаа шалтгааныг тус бүс нутгуудад нөлөөгөө тогтоох зорилготой гэж үзэж байгаа аж.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж