‘Зөн билгийн тулаан-5” нэвтрүүлгийн ялагч, Зайран В.Мөнх-Эрдэнийн дараах зөвлөгөөг хүргэж байна.
‘Оршуулгын газар хүнээ эргэхдээ өглөө бүрэн нар мандсанаас их үд өнгөрөөхгүй хугацаанд ирвэл сайн. Шингэн цагаан идээ тэр дундаа сүүтэй очихыг цээрлэдэг. Харин нунтаг цай, чанасан хонины сүүлтэй очих ёстой. Ингэхдээ цайгаа овоолсон байдлаар цацна. Хөлний доор бүтэн цайгаа асгаад дээр нь шар тос, зуурсан арвайн гурил тавина. Харин чанасан хонины сүүлийг энд тэнд газар нарийн хэрчиж орхино. Энэ нь нэг бол газартаа шингэнэ эсвэл амьтан хооллоно. Мөн будаа цацаарай. Явахдаа замынхаа дунд ганц хайрцаг шүдэнз юм уу торгоны өөдөс хаяад эргэж харалгүй харина. Уугуул нутагтаа оршуулагдаагүй хүнийг эргэх бол нутгаас нь хоёр кг орчим шороо авч ирж дээгүүр нь цацвал маш сайн.
Эргэх хугацааны улирал нь маш чухал. Намрын улирал л хамгийн зөв цаг нь. Гурван жил, таван жил гэхгүйгээр хэзээ ч очиж болно. Гол нь зөв зохистой цаг, улиралд нь зөв зүйлс авч очих нь л чухал болохоос биш гурван жилийг нь хүлээнэ гэдэг буруу гэж би хувьдаа боддог. Хавар, зун, өвлийн цаг хатуу. Намрын улирал тохиромжтой’ гэжээ.
Э.ЖОНОН