Орост өнөөдөр 15-17 мянган блогер байгаа бөгөөд тэдний жилийн нийт орлого 10 тэрбум рубль орчим байна хэмээн Дижитөл хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Алексей Волин мэдэгдсэн байна.
“Бидний тооцоогоор манай улсад 15-17 мянга орчим блогер байна. Тэдний жилийн орлого 10 орчим тэрбум рубль байгаа нь энэ салбар муугүй орлоготой бизнесийн нэгд тооцогдож байна” хэмээн тэр хэлжээ.
Мэдээж хувь блогерууд дээр авч үзвэл зарим нь их, зарим нь бага олж байгаа ч энэ нь орлого нь тэлж байгаа чиглэлийн нэг болоод байгаа аж.
Сайн контент хийж чадсан нь илүү олж, блогерууд сэтгүүлчдээс бараг ялгагдах зүйлгүй болж байгааг дэд сайд онцолжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ