ОХУ-ын Санкт Петербург хотод сүүлийн өдрүүдэд агаарын хэм хэт халж байна. Энэ долоо хоног эхэлснээс хойш өдөртөө 30 хэмээс буухгүй байгаа ажээ. Халуун цаг агаарыг тэсвэрлэх нь хүмүүст төдийгүй амьтны хүрээлэнгийн амьтдад ч хэцүү байна. Тиймээс амьтдын иддэг жимс зэрэг хоол хүнсийг усанд хийн хөлдөөн өгч байгаа тухай Петербург хотын Соёлын хороо мэдээлжээ.
“Амьтдад аль болох хөнгөн хоол өгч, усны хэрэглээг нь нэмэгдүүлж байна. Жимс ногоог нь усанд хийж хөлдөөн мөсөн “торт” өгч байна” хэмээн амьтны хүрээлэнгийн ажилтнууд тайлагнажээ.
Мөн хүйтэн газрын амьтдад зориулан сэрүүцэх сүүдрэвч барьж өгчээ. Мөн хиймэл усан сан, цөөрөм нэмж байгуулжээ.
Санкт-Петербург хотын амьтны хүрээлэн хотын төвд байдаг. 1865 онд байгуулагдсан Оросын эртний зоопаркийн нэг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ