Үндэсний бөхийн аварга цолтнуудын тухай товчхон

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн аварга цолтнуудын тухай товчхон

Үндэсний бөхийн аварга цолтнуудын тухай товчхон

Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ойн баяр наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. Энэ жил улсын арслан Н.Батсуурь түрүүлснээр Монгол бөхийн түүхэнд Ардын хувьсгалаас хойш төрж буй 24 дэх, Увс аймгаас төрж буй 4 дэх аварга цолтой бөх болсон. Ингээд Ардын хувьсгалаас хойш төрөн гарсан Монгол бөхийн аварга цолтнуудын тухай товч хүүрнье.

Монгол улсын 21 аймаг, 1 нийслэл хотоос ердөө 10 аймгаас нь аварга цолтон төрсөн. Аварга цолтонтой аймгуудыг Архангай аймаг Г.Вандан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба гэсэн 5 аваргатайгаар тэргүүлдэг. Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас  Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нарын гурван аварга төрсөн бөгөөд хамгийн олон аварга цолтонтой сум болдог.

Аварга цолтой бөхчүүдээс дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 27 удаа улсын наадамдаа шөвгөрсөн. Аваргуудаас Д.Сумъяабазар, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар хамгийн залуудаа буюу 20 насандаа анх шөвгөрч улсын цолтны эгнээнд багтаж байсан бол Ж.Мөнхбат аварга 53 насандаа буюу хамгийн ахмад насандаа шөвгөрч байжээ.

Аварга цолтой бөхчүүдээс Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, С.Цэрэн, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нар чөлөөт бөхөөр барилдаж байсан бол Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням, Н.Батсуурь нар жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан.  

Өвөр эгнээнд: Зүүн гар талаас улсын аварга Ж.Цэвээнравдан, дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Н.Жамъян, дархан аварга Ш.Батсуурь, даян аварга Ц.Чимэд-Очир,

Арын эгнээнд: Зүүн гар талаас дархан аварга Х.Баянмөнх, даян аварга С.Цэрэн, дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Д.Дамдин

Зүүн гар талаас: Дархан аварга Д.Дамдин, дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, аварга Д.Хадбаатар

Өвөр эгнээнд: Зүүн гар талаас дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх,

Арын эгнээнд: Зүүн гар талаас дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, аварга О.Балжинням

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж