БНСУ: Цэцэрлэгийн автобусанд байсан 4 настай хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

БНСУ: Цэцэрлэгийн автобусанд байсан 4 настай хүүхэд нас баржээ

БНСУ: Цэцэрлэгийн автобусанд байсан 4 настай хүүхэд нас баржээ

Өмнөд Солонгост хэт халууны улмаас дөрвөн хүн нас барсан талаар өмнө нь мэдээлсэн. Зарим газраар 36 градус хүрч халж байгаа юм. Халуун, чийглэг уур амьсгалтай орнуудын хувьд хэт халалт маш аюултай. Тэгвэл өчигдөр  /2018.07.18/ Сөүл хотын хойд хэсэгт орших Тундүчоньд агаарын дулаан 32.5 градуст хүрч халсан. Энэ үеэр цэцэрлэгийн автобус дотор байсан дөрвөн настай охин нас барсан тохиолдол гарчээ. Автобусны хаалга бүгд түгжээтэй, цонхнууд нь хаалттай байсан аж. Охин автобусны шалан дээр толгойгоо буруу харуулсан байдалтай хэвтэж байжээ. Бусад хүүхдүүд бүгд өглөө цэцэрлэгийн автобусаар хүргүүлэн цэцэрлэг рүүгээ орох үед дөрвөн настай охин ганцаараа үлдэж хоцорсон аж. Багш нарын хэн нь ч автобусанд хүүхэд үлдсэн эсэхэд анхаараагүй байна.

Мөн өнгөрсөн долдугаар сарын 4-нд 27 сартай ач хүүгээ машиндаа дөрвөн цаг орхисон хэрэг гарсан. Эргээд ирэх үед хүүхэд нас барсан байжээ.

Хэт халуунд автобус, автомашины доторх хэм хоёр дахин нэмэгдэх аюултай байдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж