“Нүүдэлчин монгол” наадам 8-р сард хүй долоон худагт зохион байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчин монгол” наадам 8-р сард хүй долоон худагт зохион байгуулагдана

“Нүүдэлчин монгол” наадам 8-р сард хүй долоон худагт зохион байгуулагдана

Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”,  “Үндэсний спортын VI их наадмыг хамтатган 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах гэж байна.

“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулна. 

I байр – нэг – Цом, өргөмжлөл, 20,0 сая төгрөг

II байр – нэг – Цом, өргөмжлөл, 15,0 сая төгрөг

III байр – нэг – Цом, өргөмжлөл, 10,0 сая төгрөг

Тусгай байр – хоёр – Өргөмжлөл, 5,0 сая төгрөг

Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшууллыг олгох юм.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж