Хавдар судлалын зоорийн давхар усанд автаж эмчилгээний аппарат эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Хавдар судлалын зоорийн давхар усанд автаж эмчилгээний аппарат эвдэрчээ

Хавдар судлалын зоорийн давхар усанд автаж эмчилгээний аппарат эвдэрчээ

Сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн нэг давхар үерийн усанд автсанаас хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтжээ. Усанд автсан зоорьт хорд хавдрыг эмчлэх туяаны аппаратыг байршуулсан байжээ. Гэвч аппаратын зарим хэсэг ажиллагаагүй болсноос 400 орчим мянган ам.доллар шаардлагатай болжээ. Цацраг туяагаар шардаг, туяа цацардаг учраас зоорийн давхарт төхөөрөмжийг байрлуулсан байжээ.

Энэхүү аппарат Монголдоо ганц байдаг туяагаар эмчлэх  аппаратыг хөнгөлөлттэй зээлээр буюу гурван сая ам.доллараар авчээ. Хавдар судлалын үндэсний төвөөс энэхүү аппаратыг энэ жил ашиглалтад оруулж, эмчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байсан ч ийнхүү борооны ус орсноос зарим төхөөрөмж ажиллах боломжгүй болоод байгаа юм байна. Тиймээс холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч, санхүүжилтийг шийдэх хүсэлтийг гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн саналаа хүргүүлжээ.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж