Тэргүүлэгчийн шар цамцыг Ж.Томас эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Тэргүүлэгчийн шар цамцыг Ж.Томас эзэмшиж байна

Тэргүүлэгчийн шар цамцыг Ж.Томас эзэмшиж байна

Мэргэжлийн дугуйн уралдааны хамгийн нэр хүндтэй олон өдрийн Тур де Франс уралдаан замынхаа хагасыг тууллаа. Өчигдөр тэмцээний 11 дэх гараа Францын зүүн өмнөд нутгийн Альпийн нурууны уулархаг бүсэд Альбервилээс Ла-Росьере хүртэлх 108 км уулын замд явагдсан. Тус гараанд “Team Sky” багийн Их Британи дугуйчин Ж.Томас 3 цаг 29 мин 36 сек-н амжилтаар тэргүүллээ. Ж.Томас 11 дэх гараанд түрүүлснээр 2018 оны Тур де Франс уралдааныг нийлбэр дүнгээр 44 цаг 06 мин 16 сек-н амжилтаар тэргүүлж шар цамцыг эзэмшиж байна.

Энэ оны Тур де Франс уралдааны аваргын шар цамцны төлөөх өрсөлдөөн улам бүр сонирхолтой болж байна. Тэмцээний сүүлийн хагаст К.Фрүүм, В.Нибали, Н.Кинтана болон Т.Дюмулен нарын шилдэг, туршлагатай тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөж магадгүй байна. Эдгээр ТОП зэрэглэлийн дугуйчид эхний 10-т багтаж байгаа бөгөөд тэднийг ердөө 1-2 мин хугацаа зааглаж байгаа.

Өнөөдөр тэмцээний 12 дахь гараа мөн уулын замд явагдах бөгөөд мөн л Альпийн бүсэд 175.5 км зайд болно.

11 дэх гарааны эхний 10 дугуйчинТэмцээний нийлбэр дүнгээр эхний 10-н дугуйчин

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж