"Spy Kids 4" киноны гол дүрийн жүжигчин Жессика Альба хоёр долоо хоногийн өмнө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн. Тэрээр төрснөөсөө хойш анх удаа өчигдөр том охин Онор Мэригээ дагуулан гэрээсээ гарч, эмчид үзүүлэхээр явсан нь папариацуудын дуранд өртжээ. Төрөөд сар ч болоогүй байгаа гэхэд жүжигчин бүсгүй маань үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан харагдаж байсан нь зарим залуу ээжүүдийн атаархлыг төрүүлсэн гэнэ.
Б.Энх