Японд агаарын дулаан 40 градуст хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Японд агаарын дулаан 40 градуст хүрчээ

Японд агаарын дулаан 40 градуст хүрчээ

Япон улсын бүс нутгуудад сүүлийн таван жилд болж байгаагүй хэт халуун тохиож байгаа бөгөөд  агаарын дулаан 40 градуст хүрчээ.

Гифү мужийн Тажими, Мино хотуудад агаарын дулаан 40.7 болон 40.6 градуст хүрсэн бол өчигдөр буюу долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндэсний хэмжээнд хянах 927 цаг уур ажиглах байгууламжаас 190 байгууламж Японы бусад газруудад өдрийн цагаар тогтмол 35 градусаас дээш байгааг тогтоожээ.Үлдсэн 640 цаг уур ажиглах байгууламж агаарын дулаан 30 градусаас дээш байгааг тогтоосон байна.

Мөн хэт халуунаас болж 12 хүн нас барж, 10 мянга гаруй хүн наршиж эмнэлэгт хүргэгдсэнээс дийлэнх тоог өндөр настнууд эзэлж байгаа аж. 

Хамгийн сүүлд Япон улсын Кочи мужийн Шиманто хотод 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр агаарын дулаан 40 градуст хүрч байжээ. Японы цаг уурын хүрээлэн “хэт халуун” уур амьсгал долдугаар сар дуусах хүртэл үргэлжлэх болохыг сануулсан бөгөөд ард иргэдээ наранд цохиулахаас сэрэмжилж, ус сайн ууж байхыг анхааруулсан байна.

Г. Батмандах
Эх сурвалж: Asahi, Weather

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж