ОХУ-Японы "2+2" уулзалт Москвад болно

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

ОХУ-Японы "2+2" уулзалт Москвад болно

ОХУ-Японы "2+2" уулзалт Москвад болно

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ‘ОХУ-Японы 2+2 сайд нарын өргөтгөсөн гуравдахь уулзалт’ анх удаа Оросын нийслэл Москва хотод долдугаар сарын 31-нд болно гэж мэдэгдлээ.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера нарыг хүлээн авч уулзана. Таро Коно албан үүргээ 2017 оны наймдугаар сард авсан юм.

Зүүн гар талаас Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера,  Японы Гадаад хэргийн сайд Таро Коно

Орос, Япон хоёр яамны сайд  нарын уулзалт талуудын аюулгүй байдлын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулахад оршино гэжээ. Мөн хоёр орны төлөөлөгчид дэлхий дахинд өрнөж буй хурцадмал асуудлаар хэлэлцэх аж.  Тавдугаар сард  Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Москва дахь айлчлалын дараа 2+2 уулзалтыг Москвад явуулах саналыг тавьсан юм.

Оросын тал олон улсад тусгаарлагдсан байдлаа өөрчлөхийн тулд дэлхийн нийтийн анхаарлыг татахыг оролдож байна хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж