Төмөр замын “романтик” төслийн реформ нь юундаа байна аа! | News.MN

Төмөр замын “романтик” төслийн реформ нь юундаа байна аа!

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Төмөр замын “романтик” төслийн реформ нь юундаа байна аа!

Төмөр замын “романтик” төслийн реформ нь юундаа байна аа!

Улс төрд ч, бизнест ч “Хэрвээ…” гэж байдаггүй гэлцдэг. Харин өнөөдөр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод орсон өөрчлөлтөөс харахад өөрийн эрхгүй “Хэрвээ Х.Баттулга, А.Гансүх нарын бодлогоор төмөр замаа барьсан бол…”, “Хэрвээ тэдний Засгийн газрын үед бол хэрхэн шийдвэрлэх байсан бол”, “Яг энэ замаар явах байсан уу”…гэхчлэн бодогдоно.

“Аспэйр Майнинг”-д Монголын төр хаалгаа нээв үү

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний УИХ-ын хаалтын чуулганаар баталсан. Ингэснээр Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д Эрдэнэт-Арцсуурь”,“Зүүнбаян-Ханги“ гэсэн чиглэлүүдийг шинээр тусгалаа.  Энэ өөрчлөлт нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт- Шивээхүрэн 45.5 км, Тавантолгой- Гашуунсухайт 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380 км, Хөөт-Бичигт 200 км гээд нийт 900  км төмөр замын чиглэлд хамаарч дээрх хоёр чиглэлийг нэмж тусгаснаар нийтдээ 1900 орчим км болж байгаа юм.

Төртэй хамтарч ажиллахад тэвчээр ихэд чухал бололтой. “Шинэчлэлийн” болон “Шийдлийн” Засгийн газрын үед Хөвсгөлийн фосфоритын ордтой “хардагдаж”, тодорхой хэмжээнд хавчигдаж байсан “Аспэйр Майнинг” өнөөдөр “гол тоглогч” болж байна. “Аспэйр Майнинг” энэ удаад коксжих нүүрсний Овоотын орд газраар дайран ОХУ-тай хиллэх Арцсуурь боомт хүртэлх 780 км, Дорноговь аймгийн Зүүнбаян баг дахь төмөр замын өртөөнөөс БНХАУ-тай хиллэх Ханги боомт чиглэлд 280 км төмөр замыг тус тус байгуулахаар хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр  “тайзнаа” гарч ирлээ.

Тэдэнд барилгын ажлыг хийж гүйцэтгэх таван жилийн хугацаа, төмөр замын төслөө хэрэгжүүлэх 30 жилийн хугацаатай Концессийн эрх, өөрийн хөрөнгө оруулалт болох 1.25 тэрбум ам.доллар гол “зэвсэг” нь болж байна.

 “Эрдэнэт-Арцсуурь” чиглэлийн нийт 780 км төмөр зам нь Монгол-Орос-Хятадын  “Эдийн засгийн коридор”, ОХУ-ын Тувагийн Кызыл хотоор дамжих “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замтай  холбогдоно. Тиймээс Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридорыг бий болгож, гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх түүхэн үйл явдлын гол баатар болж таарна. Эртнээс бий болгосон энэ “боломж” нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан “Аспэйр Майнинг”-ийг орхичихоод байсан ч тэд тэвчээртэй хүлээсээр “дараагийн галт тэргэнд” сууж чадлаа. Одоо боломжийг алдахгүй биз ээ. Тэднийхийг Австралийн Засгийн газраас гадна Монголын Засгийн газар ойлгодог, дэмждэг, гэрээндээ эзэн болдог өдөр ирдэг юм байж.

Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэгчээр нарийн царигийн талаар хэрэлдсээр хэтэрхий олон жилийг өнгөрүүлсэн Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д оруулсан дараагийн өөрчлөлт нь тун гашуухан шийдвэр байлаа. Гэвч үнэнтэй, гарах гарцгүй өгөгдөлтэй нүүр тулахаас яах вэ. Хаалттай чуулганаар хэлэлцэж баталсан дараагийн өөрчлөлт нь Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Хятадтай хиллэх Ханги боомт хүртэл 280 км төмөр зам байгуулах тухай байв. Үүний нийт өртгийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын өртгөөр жишиг болгон тооцоход 1 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар Замын-Үүдийн боомтоор Хятадын зах зээлд экспортлогдож буй төмрийн хүдрийн экспортын туулах замаа 600 орчим км-ээр дөтөлнө.  Ингэснээр экспортын төмрийн хүдэр тонн тутамд 4-6 ам.доллараар хямдарч Австрали, Хятадын дотоодын түүхий эдтэй өрсөлдөхүйц үнэд хүрэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн төмрийн хүдрээс гадна коксжих нүүрс, зэсийн баяжмалыг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэж Хятадын аж үйлдвэрийн бүс нутаг Бугатын төмөрлөгийн кластерийн төв болох зорилтот зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх боломжтой юм.

 “МТЗ”-г юу хүлээж байна вэ

Дээр дурдсан сайд нарын бараг нэрийн хуудастай нь хамт нэрээ дуурсгасан төрийн өмчит компани бол “Монголын төмөр зам”/МТЗ/ байлаа. Төрийн өмчит компани өөрийг нь үүсгэн байгуулсан улстөрчидтэй хамт сэргэж, хамт гундахын жишээг энэ компаниас л харав. Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөний бий болгох зорилготойгоор үүсгэн байгуулсан “Монголын төмөр зам” Төрийн өмчит компани 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүний гараа маш гоё байв. Тэднийх шиг баян компани ховор, үйл ажиллагаа нь маш чухал зиндааных, хүний нөөц нь дандаа шилдэгүүд, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх зорилт, төрөөс өгсөн даалгавар хүртэл ёстой л “брэнд” байлаа шүү дээ. Гэвч “мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэгчээр яг үүрэг аваад ажиллах болоход орж ирэх хөрөнгө оруулалт ч найдвар муутай, түншүүд ч тийм ч цэвэр сонголт биш, улс төрийн ашиг сонирхол ч хурцдах зэргээр саад мундахгүй байв.

Эцэстээ төмөр замын салбарт биш гэмт хэргийн ертөнцөд хөл тавихад хүрч дээрх төсөл хаалгаа хаасан. Хаахдаа бас харамсалтай ул мөр үлдээсэн байдаг. Наад зах нь төмөр замын хил холболтын цэгийн зөрүүтэй тогтоосон нь өнөөгийн ажилд саад болоод зогсохгүй нэмэлт санхүүжилт олох  тулгамдсан асуудал болж үлдсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэхээр ажиллаж бай¬сан ч амжилтгүй болсон. Одоогоор “МТЗ” компанийн өнөөгийн удирдлагууд хил холболтын цэгийг тогтоож байж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, санхүүжилтээ ярих эрхтэй болно.

 Ямар ч байсан “МТЗ” Монголын төрийнх гэдэг утгаараа хамтарсан байгууллагыг бодвол “гол тоглогч” хэвээрээ байх бололтой. Тухайлбал энэ төсөл дээр 51-ээс дээш хувиа ч эзэмшинэ, тээвэрлэлтийг ч хариуцах нь тодорхой. Дашрамд дурдахад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл хоёр хөрш орны аль алиных нь сонирхлыг татсаар ирсэн. Энэ төслийн техник, эдийн засгийн суурь судалгааг “Монголын төмөр зам” компани 2016 онд хийж гүйцэтгэж өнөөг хүртэл ЗТХЯ-ыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаа аж. Мөн “МТЗ” ТӨХК  БНХАУ-ын CREC буюу Хятадын төмөр замын зураг төслийн зөвлөх групп компанитай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус чиглэлийн ТЭЗҮ-ийн судалгааг гүйцэтгүүлж, одоо хяналтын шатанд яваа аж. Эцсийн шийдийг УИХ, ҮАБЗ гаргана.

Гэтэл наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэв. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болжээ. Мөн компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтов.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагч нараас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Энэ бүхэн давтагдаж буй сценари биш гэж үү. Төгсгөл нь л сайхан байгаасай.

ҮАБЗ ямар шийдвэр гаргах бол…

Хил холболтын цэгийг Монгол, Хятад хоёр улсын хилийн хэлэлцээгээр тогтоох ёстой байдаг. Монгол Улсын санал бол хилийн 699-700 дугаар баганын хооронд буюу өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил хүрсэн 208.5 км дэх цэгээс цааш улсын хил хүртэл 12.1 км үргэлжлэх трасстай хувилбар байгаа. Хятадын талын хил холболтын саналын хувилбараар барилга угсралтын зардал 75 сая ам.доллараар нэмэгдэх хэдий ч нүүрс тээвэрлэх зай Монголын газар нутагт 22.8 км-ээр нэмэгдэх, тээвэрлэлтээс олох орлого ч 10 орчим хувиар өсөх боломжтой гэж тооцоолсон байна. Тиймээс Хятадын талын хил холболтын саналын хувилбараар шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Яг энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар дүгнэлт, зөвлөмж гаргах бол.

Цаг хугацаа, нөхцөл байдал богино хугацаанд түргэн өөрчлөгдөж байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн болсон. Түүний орыг залгаж ажилласан сайд А.Гансүх эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Өнөөдрийн нөхцөлд зөвхөн эдийн засгийн үр дүн харах уу. Экспортын орлогоо жил тутамд 1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж чухал уу. Эсвэл эдийн засгийн үр ашиг ба улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал “урвуу пропорциоаль” хамааралтай гэдэг талаас нь дүгнэлт гаргах болов уу.

Ямар ч байсан Монгол, Орос, Хятад гурван хөрш зүүн коридорын хэмжээнд хамтран ажиллах эхний алхмаа хийж Монголын зүүн бүсийн төмөр замыг Европ, Азийг холбосон олон улсын төмөр замын транзит тээврийн томоохон гарц болгохоор ажиллаж байна. Мөн Хятадын Засгийн газраас Тяньжины чөлөөт бүсэд Монгол Улсад хагас зуун жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр 10 га газар олгосон. Тэнд Тээвэр ложистикийн төв байгуулах учиртай. Гэхдээ хэдийгээр Монгол Улсад энэ газрыг олгосон ч Хятадын талтай хамтарсан компани байгуулснаар тэр газрыг эзэмших эрхтэй болно.  Энэ талаар Шадар сайдын тушаалаар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд эхлээд холбогдох гэрээ, санамж бичгүүдээ шинэчилж, “Монголын төмөр зам” компанитай хамтран ажиллах дотоодын аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тэр компани нь Хятадын талтай хамтран төслийн компаниа байгуулах юм байна. Ийнхүү хөдлөх бүрт Хятадтай хөтлөлцөх болзол, тулган шаардалт бүрийг туучиж гэмээнэ “далайд гарцтай” гэх уриатай болж “эдийн засгийн хөдөлгөгч хүч” шахуу болоод байгаа нүүрсээ “дэлхийн ханшаар” зарах болох нь. Шинэ төмөр замын “Романтик” төслийн реформ нь үүнд л байгаа юм.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жирийн ард 2018-07-19 66.181.187.94

ингэж хаа хамаагүй улстөржиж гуцалдаж байхаар дор бүрнээ, өөр өөрсдийнхөө ажлыг чанартай сайн хийцгээвэл таарах юм….дээр бичсэн хүмүүс над шиг малаа ч болтугай маллаад амьдраачээ…монголд амьдрал байна ш дэээ? худлаа залхуудаа л гуцалдаад байгаа болохооссссс…..

Avatar

Зочин 2018-07-19 112.72.11.120

Найр наадам хийхийг хориглоочээ, усан бороо ихтэй, байгалийн гамшиг болж байна. Бүтээн байгуулалтандаа илүү анхаар. Даншиг наадмаа боль, хичнээн хүний амийг ч авах юм бүү мэд шд. Ажлаа хий, өвөлдөө бэлдээ

Avatar

Зочин 2018-07-19 112.72.11.120

Найр наадам хийхийг хориглоочээ, усан бороо ихтэй, байгалийн гамшиг болж байна. Бүтээн байгуулалтандаа илүү анхаар. Даншиг наадмаа боль, хичнээн хүний амийг ч авах юм бүү мэд шд. Ажлаа хий, өвөлдөө бэлдээ

Avatar

Зочин 2018-07-19 202.70.38.18

Үхэр Монголчууд шиг тэнэг ард түмэн байхгүй л дээ. Путины даалгвараар Монголын түүхий эдийн гол төмөр замыг 10-аад жил гацаасан Женкоог ерөнхийлөгч болгочоод Монгол ялна Монгол банхар гээд архиа ууж хогоо хаяж гадуур бааж шээгээд явж байдаг мулгуу үндэстэн алга. Одоо бид Африктай өөрсдийгөө зүйрлэхээс ичэх хэрэгтэй Хойд Солонгос ч биднээс толгой илүү байгаа. Венесуэлтэй зуузай холбож байна даа Монгол маань яаанадаа. хэдэн Станы орнууд шиг Женкоог үхтэл нь ерөнхийлөгч болгоод Путины заавраар мөлхөөд байж дээ.

Avatar

Зочин 2018-07-19 96.69.189.11

jul

Avatar

Зочин 2018-07-19 202.21.106.161

Мөрөөдлийн жагсаалт юм уу хааш ээ юм. Ойрын хугацаанд наадах чинь биелэхгүй ээ за. Орос бид байгаа цагт та хэд малтайгаа зууралдаад байж бай.

Avatar

Иргэн 2018-07-19 66.181.181.148

ТЗ-ын мөнгө идсэн хулгайчдыг илрүүлж бүгдиыг нь [Хориотой Үг] хийгээч?!?!?!

Avatar

DDR 2018-07-19

AN AJIL HIIJ MAN ARDIIN NYANAN SHALGAH BAG AJILLUULDAG YAVDAL URGELJILNE….

Avatar

Зочин 2018-07-19 107.77.173.3

АН-ынхан ч МАН-ыхнаасаа илүү өлөн ховдог [Хориотой Үг] нар даа,Алцанхуй яалаа охин хүргэнтэйгээ нийлж байгаад гэр бүлээрээ цөлмөө биз дээ.Наад женкогийнхоо байж байгааг хар л даа.

Avatar

Зочин 2018-07-19 107.77.173.3

Х у лгайч

Avatar

Зочин 2018-07-19 182.160.37.227

Таван толгой гашуун сухайтын төмөр замаа л хурдан тавьж чадах нь чухал. Урагшаа хятадын төмөр замд хөнгөлөлт үзүүлнэ гээ биз дээ.

Avatar

Зочин 2018-07-19 202.131.242.254

Эдийн засгийн коридор гэсэн сайхан нэрэнд хууртаж Оросын нүүрсийг Хятад руу зөөх төмөр замыг нь Монголчууд барьж өгөх болж байнаа даа. Оросын нүүрстэй вагонууд Тува-Арцсуурь-Хөвсгөл-Эрдэнэт-Замын-Үүд гээд урагш цувж байхад Монголын нүүрстэй вагонууд Оросын тарифын хөнгөлөлт гэдэгт нь хууртаж Тавантолгой-Сайншанд-Улаанбаатар-Наушки-Владивасток гэж явах болж байна уу даа. Оросууд нүүрсээ урагшаа 1.000-хан км зөөж Хятадын асар том бэлэн зах зээл рүү нийлүүлж байхад Монголчууд хойд зүг рүү 10.000 км зөөх болж байнаа даа. Үүнийг махан толгойтой үхэр Монгол гэхгүй юм бол юуг үхэр Монгол гэх вэ дээ. Монголд ямар ч нэмэргүй Тува-Эрдэнэтийн төмөр замыг хаяаад Тавантолгой-Гашуунсухайтын ТЗ-аа хамгийн түрүүнд барих хэрэгтэй. Оросуудыг баяжуулахын тулд Монголчууд өрөнд ормооргүй байна. Өр тавьбал өөрт хэрэгтэй ТЗ-аа л барьмаар байна.

Avatar

Зочин 2018-07-19 202.179.27.88

Бид арай л туйлширна. Төрд луйварчин ч байна, луйварчин биш хүмүүс ч байна. Хавтгай луйварчид гэж ойлгох ёсгүй.

Avatar

Ard 2018-07-19 66.181.185.22

Battulgad ichih yum bhgui bhaa! Luivardaj sursan hun bna daa! Ard thmen huurtaad bn da!

Avatar

Зочин 2018-07-19 202.179.27.88

АН-ын ажлыг баахан гутаачихаад дараа нь тэрийг нь юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлдэг ш дээ. Тухайн үед хүмүүс пүү паа болж байснаа одоо чимээгүй болчихно.

Avatar

Butdeg 2018-07-19 27.123.212.134

Butdeg bol saihan l bainA. Jenco neree tseverleh bolomj garch irlee..uheheesee umnu neg ch gsen tumur zam boditoi bolohiig harwal uurt n deer ymsan. Tgehgui nasnii bugsun deer n tsaasan deer l tumur zam uldvel tuundee ih l haramsah bhdaa

Avatar

Зочин 2018-07-19 202.72.245.207

ЗА ЮУ Ч БАРИГДАХГҮЙ ЭЭ МУРУЙЦСАН Ч БЭЛЭН БАЙНА ГЭНЭН АМЬТАС Л ИТГЭХ БАЙХ

Avatar

Зочин 2018-07-19 202.21.98.10

Mongolian mining journald 5 sard garsan niitleliig holij hutgaad bur bantan bolgood avch bolohgui hayaj bolohgui uhriin boor shig hachin yum bichjee chaavaas!

Avatar

Зочин 2018-07-19 64.119.25.212

ANH SAINSHANDAAS TZ TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG TAVANTOLGOIN TZ YAG INGEE BIZ

Avatar

Зочин 2018-07-19 103.57.92.134

Женко, АН-ын шинэ төмөр зам тавих гээд, идэж дампууруулсан шиг юм болуузай, зарим нь саад хийнэ дээ, түүнийг давах л гол нь шүү дээ

Avatar

нүд чих 2018-07-19 64.119.25.230

Манай төр засгийн удирдлагууд улсынхаа төлөө биш зөвхөн өөрсдийнхөө нам явцуу эрх ашгийн төлөөл юм хийх гэж улайрах юмдаа. Нөгөө намынхаа хийж байсан улсад хэрэгтэй ажлыг үргэлжлүүлэхээс үхтлээ айна.Нэрийг нь солиод өөрөө санаачилсан болж аяглах нь жаахан хүүхэд шиг.Нэр төр олох гэж үнэн зүтгэх юмдаа. үнэхээр өчүүхэн эрх ашгийн бодолтой.Улсад хэрэгтэй бол намууд нийлээд хийхэд ард түмэн ялгаж салгаж ойлгоно доо.Нам бүлгээрээ баяжиж бие биенээсээ дээр гарах гэж юуч хийхээс буцахгүй юмдаа.Энийгээ улс төр гэцгээх юм.Ханаж цадахаа мэдэхгүй шунаглахыг улс төр гээд итгэчихсэн нөхдүүдийг төрөөс зайлуулах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2018-07-19 27.123.214.104

Yag vneen, tom hulgain 2-r ve ni yum bna.

Avatar

Зочин 2018-07-19 107.77.173.3

За даа наадах чинь харганы ноос түүж эсгий хийх үлгэр л болоод явчлаа доо,эхний ТЗ-аа дуусгаагүй хамаг мөнгөө женкод хулгайд алдчаад бас баахан ТЗ барих нэрээр дахин хулгай хийхээр шийдэв бололтой.

Avatar

Зочин 2018-07-19 202.21.98.10

миний бие дэмжинэ, хөдөлгөнө

Avatar

Зочин 2018-07-19 107.77.173.3

Ха ха чи хэн бээ,арай женко хүүр биш бээз?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж