Туркын Засгийн газар улсын хэмжээнд зарласан онц байдлыг дуусгавар болсныг мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийг ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Режеп Таййп Эрдоган албан үүрэгтээ орсноос хойш хэдхэн долоо хоногийн дараагаар гаргасан байна.
2016 онд Туркийн зэвсэгт арми төрийн эргэлт хийх гэж байгаад бүтэлгүйтсэн нь улсын хэмжээнд онц байдал зарлахад хүргэсэн юм. Онц байдлаас болж 107 мянган хүн төрийн болон нийгмийн салбараас халагдаж, төрийн эргэлтийг зохион байгуулсан хэргээр нэмж 50 мянган хүнд хуулийн хариуцлага тооцож хорьсон гэх албаны баримт бүртгэгджээ.
Эдгээр дэмжигчид нь цөлөгдсөн исламын санваартан Фетхулла Гулены дэмжигчид байсан. 2016 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтээр парламентын ордныг цэргийн нисэх онгоцоор бөмбөгдөж байсан бөгөөд үүнд 265 гаруй хүн амь үрэгджээ.
Г. Батмандах
Эх сурвалж: BBC