АНУ Тайванийг цэрэг зэвсгээр дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

АНУ Тайванийг цэрэг зэвсгээр дэмжинэ

АНУ Тайванийг цэрэг зэвсгээр дэмжинэ

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Рэндалл Шрайвер Вашингтонд болсон зөвлөгөөний үеэр Хятад, Тайваний харилцааны асуудлаар санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр Тайваний аюулгүй байдалд заналхийлж, газар нутаг дээгүүр нь бөмбөгдөгч онгоцоор айлгаж, далайн эрэг орчмоор цэргийн хүчин сургуулилт хийдэг хэмээн Хятадыг буруутгажээ. Мөн тэрбээр энэ зөвлөгөөний үеэр Тайваньд учруулж буй Хятадын дарамт шахалтыг зогсоохын тулд АНУ-ын Засаг захиргаа Тайваний цэргийн хүчинтэй хамтрах хэрэгтэй гэв

Тайваний тогтвортой байдал нь АНУ-ын Индо-Номхон Далайн чөлөөт, нээлттэй бүс нутгийн стратегийн гол түлхүүр гэдгийг Шрайвер онцолсон юм.

Тэрбээр АНУ-ын дотоодын хууль тогтоомжид тулгуурласан цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Энэ сарын эхээр тэрбээр тэнгисийн цэргийн хоёр флотыг Тайванийн хоолой руу илгээжээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш Тайваний бүс нутгийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулна хэмээн мэдэгдэж байсан юм.

Тайваний Дотоод хэргийн сайд Чен Мин Тон тус зөвлөгөөний үеэр Тайвань бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад АНУ болон хөрш орнуудтай нягт хамтран ажиллах болно гэжээ.

эх сурвалж: NHK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж