Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, 16 хорооны албан хаагчид нэгдэн өнөөдөр 10.00 цагаас эхлэн Яармагийн гүүрээс-Морингийн даваа хүртэлх Туул голын сав газрын хогийг цэвэрлэлээ. Дээрх газарт их цэвэрлэгээ хийхэд таван тонн орчим хог гарсан ба тэр даруй хогийн цэг рүү ачуулсан юм.
Өмнөх жилүүдэд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө гарган, ажилгүй иргэдийг Туул голын ай сав дагуух хогийг цэвэрлүүлж, цалинжуулдаг байсан бол энэ удаад төрийн албан хаагчид өөрсдөө амралтынхаа өдрөөр санаачлага гарган, их цэвэрлэгээ хийсэн нь энэ юм.
Г.Дарь