“Оюутан цэрэг” бүрийн хүсэн хүлээсэн эргэлтийн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг” бүрийн хүсэн хүлээсэн эргэлтийн өдөр

“Оюутан цэрэг” бүрийн хүсэн хүлээсэн эргэлтийн өдөр

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдаж дөрвөн сарын хугацаанд цэргийн онол үзэж, цэргийн бэлтгэлийг хийж, хугацаат цэргийн албаа хаах боломжийг олгодог энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаасаа олон хүний сэтгэлд нийцсэн.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 4500 гаруй оюутан уг албыг хаажээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар болон хөдөө орон нутагт нийт 1000 гаруй оюутан алба хааж байна. Улаанбаатар хотын 630 гаруй оюутан цэрэг БХИС-ийн сургалтын төвд цэргийн эрдэмд суралцаж байна.

Энэ жилээс хуараны майхныг байшингаар сольж байгаа ажээ. Одоогоор гурван байшин бариад байгаа бөгөөд яваандаа майхнуудыг бүгдийг байшингаар солих зорилттой.

Долдугаар сарын 13-ны өдөр “Эргэлтийн өдөр” болж, ар гэрийнхэн, найз нөхөдтэйгөө уулзацгаалаа. Гэрээсээ холдож үзээгүй тэд энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан илт. Энэхүү өдрийн фото сурвалжлагатай танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж