Германы парламент Nutella-г үйлдвэрлэгч Феррер компанийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Германы парламент Nutella-г үйлдвэрлэгч Феррер компанийг шүүмжлэв

Германы парламент Nutella-г үйлдвэрлэгч Феррер компанийг шүүмжлэв

Германы парламент хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан Nutella бүтээгдэхүүнээ сурталчлах Итали улсын Феррер компанийг шүүмжилжээ. Учир нь хэрэглэгчид Герман улсын хөлбөмбөгийн шигшээ багийн гарын үсэгтэй карт цуглуулахын тул 35 шил Нутелла худалдан авч оноо цуглуулсны эцэст хожих эрхтэй болох юм байна. Энэ нь ойролцоогоор 15.75 килограмм жинтэй Нутелла болох бөгөөд үүнд есөн килограмм элсэн чихэр, таван килограмм тос гээд нийт 85000 илчлэг калори агуулагдаж байгааг тэмдэглэжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аж.

Мөн Германы парламент Ферреро компанийг хүүхдийн итгэлийг хуурсан хэмээн шүүмжилж байгаа аж. Учир нь хүүхдийн шүтэн биширдэг хөлбөмбөгийн тоглогчдоор далимдуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдан авхуулах үйлдлийг шударга бус хэмээн үзжээ.

“Бид бүтээгдэхүүнд ямар ч гомдолгүй ээ. Хүмүүс дуртай бол идэх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүл, спортлог болно гэж сурталчлах нь буруу” гэж Герман улсын парламентын гишүүд мэдэгджээ. Холбогдох хуулийн эрх баригчид энэ бусармаг сурталчилгааг зогсоох албан бичгийг Ферреро компанийн Герман дах салбарт илгээжээ.

Г. Батмандах
Эх сурвалж: AFP

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж