Үерийн улмаас хөглөрсөн хогийг япончууд яахаа мэдэхгүй байна | News.MN

Үерийн улмаас хөглөрсөн хогийг япончууд яахаа мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас хөглөрсөн хогийг япончууд яахаа мэдэхгүй байна

Үерийн улмаас хөглөрсөн хогийг япончууд яахаа мэдэхгүй байна

Хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Япон улсын баруун нутгуудад гамшгийн хэмжээнд хүрсэн. Сэргээн засварлагдах ажлууд одоо болтол явагдаж байгаа бөгөөд үүнд цэргийн хүчнийхэн болон сайн дураараа туслагчид оролцож байна. Гэвч борооны дараа нарлаг, хэт халуун өдрүүд Японд үргэлжилж гамшигт өртсөн газруудад сэргээн засварлах ажил явагдахад хүндрэл учруулаад байгаа ажээ.

Долдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Японы Окаяама мужийн хурдны замд үерийн улмаас цугларсан хог хаягдал 2.3 километр урт газар байсан ч хэдхэн өдрийн дотор 4.8 километр газар хүртэл тэлжээ. Эвдэрсэн цахилгаан хэрэгсэл, хэмхэрсэн тавилга, норсон татами зэрэг хүний хэрэглээ болсон эд зүйл зам дагуу хөглөрч цугларчээ. Холбогдох хотын зөвлөлүүд хаягдлуудыг цуглуулах зааварчилгаа гаргасан боловч дутуу төлөвлөжээ.

“Зам дагуу цугларсан хаягдлууд аймшигтай үнэртдэг. Шөнө дөлөөр гал гарвал хэн ч анзаарч чадахгүй” гэж 50 настай оршин суугч хэлжээ.

Окаяама мужийн Курашики хотын Мабичо дүүрэгт 100 мянган тонн хаягдал цугларсан бөгөөд хотын эрх баригчид жилийн дотор устгахаар төлөвлөж байгаа аж. Хирошима мужийн Михара хотод хаагдсан сургуулийн талбайг түр хугацаанд хаягдал цуглуулах газар болгосон боловч гурав хүрэхгүй хоногийн дотор дүүрчээ.

Үр дүнд нь Михара хотын удирдлага бусад газраас хог хаягдал цуглуулахаа түр зогсоосон аж. Мөн Хирошима мужийн Күре хотод усны хоолойг зассанаас хойш хог хаягдал шатаах байгууламжуудыг ажиллуулж байгаа боловч тэдгээр хог хаягдлыг шатааж гүйцэхгүй байгаа аж.

Курашики хотын удирдлага 2017 оны Хоёрдугаар сард гаргасан судалгаагаар Мабичо дүүрэгт 19 мянган тонн хог хаягдал цугларна гэж тооцоолжээ. Гэвч хүчтэй бороо орсноор үер бууж гамшиг болсноор 70 мянгаас 100 мянган тонн хаягдал цугларах магадлалтай гэж тооцоолоод байна. Орон нутгийн эрх баригчид хог хаягдалтай яаж тэмцэх эсэхээ одоо хүртэл шийдэж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болжээ.

Г. БАТМАНДАХ

ЭХ СУРВАЛЖ: ASAHI

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-19 66.181.161.98

Манайруу беенд нь ачуулчихвал энд алалцаад л дуусна даа. АСА аврага нэг юм боджуугаа байгаа! Даанч Хитад гэж нэг шавар замаас нь явуулахгvй гэж тэнэгтээд салку байхдаа!! Монгол ялнаа.

Avatar

Зочин 2018-07-19 182.160.35.41

sar luu zoo tend talbai ih baigaa.

Avatar

MB 2018-07-19 103.10.23.98

YPONIII HOG MANAID SHINE EDLEL HEREGSEL SHY DEE GEJ

Avatar

Зочин 2018-07-19 202.179.27.164

Яасан гуйлгачин сэтгэхүйтэй дурак вэ

Avatar

Зочин 2018-07-19 66.181.165.160

Hytadad gazraa aldaj bhar japand tureesluulchmeer yum

Avatar

Зочин 2018-07-19 203.91.115.37

Манай Цагаан, Улаан даваа руу л ачуулахгүй юу даа. Өөр яадын.

Avatar

Зочин 2018-07-19 66.181.191.80

Машиных нь хогыг юуны түрүүнд авмаар байна

Avatar

Зочин 2018-07-19 202.131.230.238

Монгол руу экспортол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж