Жоли Гаагын шүүхээр зочилжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Жоли Гаагын шүүхээр зочилжээ

Нийгмийн энэрэнгүй үйлсийн төлөө сэтгэл зүрхтэй Холливудын шилдэг жүжигчдийн нэг Анжелина Жоли баасан гаригт Нидерландын баруун хэсэгт орших Гаагын Олон улсын эрүүгийн шүүхээр зочилж, нэгэн шүүх хуралд ажиглагчийн байр сууринаас оролцжээ.

Уг хурлын үеэр Конгын цэргийн нэгэн командлагчийг Конгод болсон иргэний дайнд хүүхдүүдийг цэрэгт дайчилсан гэх үндэслэлээр шүүсэн байна. Жоли уг шүүх хурлаас төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа олон улсын шүүх ёсыг үзэж сонирхоно гэдэг тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалсан ийм шүүх хуралд оролцоно гэдэг миний хувьд ховорхон завшаан байлаа. Он удаан жилийн өмнөх хэрэг явдлыг тухайн цаг үед нь байсан мэт эргүүлэн сэргээж, ухаан гаргаж, зориг зааж, хэрэгт холбогдсон этгээдийг шүүн хэлэлцэнэ гэдэг үнэхээр хэцүү гэдгийг өнөөдрийн шүүх хуралд оролцсоноор ойлголоо гэжээ.

Жоли баасан гаригийн орой Английн нийслэл Лондон хотод буудаллаад байсан Дорчестер зочид буудлаасаа гарч, Кенсингтоны гудамжин дахь Зайка ресторанд нэгэн найзынхаа хамт оройн зоог барьсан байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж