"Өлгий суманд 30 км урт үерийн далан суваг байгуулна"

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

"Өлгий суманд 30 км урт үерийн далан суваг байгуулна"

"Өлгий суманд 30 км урт үерийн далан суваг байгуулна"

Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж байна. Аадар борооны улмаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гамшиг нүүрлээд буй.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 30 км урт үерийн далан суваг байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян “Баян- Өлгий аймаг үерийн усанд автах газарзүйн онцлогтой хотгор газар байдаг. Суурьшлын хот төлөвлөлт алдагдсан айл өрхийг үерээс хамгаалах далан суваг байхгүй2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж байсан. Тухайн үед 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол өнөөдрийн байдлаар үндсэндээ арав гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. 2016 оноос  хойш үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг орон нутгаас анхаарал тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд үерийн далан суваг шинээр байгуулах барилга байгууламжийн ажил энэ жил 670 сая орчим төгрөг баталсан. Ирэх 2019 онд таван тэрбум орчин төгрөгийн хөрөнгө оруулалт ажил үргэлжилнэ. Нийтдээ 30 км урт үерийн далан суваг байгуулахаар төлөвлөсөн байгаа юм байна лээ. Цаашдаа  ч энэ ажил үргэлжилнэ. Эхний ээлжид тухай аймаг орон нутагт тохиолдсон гамшиг учраас аймгийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс гамшгаас хамгаалах нөөц сангаас хөрөнгө гаргаад ажиллаж байгаа. Дүүргийн хэмжээнээс их хэмжээнд гарах юм бол нийслэлийн онцгой коммист асуудлаа тавьж шийдвэрлүүлдэг” гэв.

Зам засвар арчлалтын компаниудад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан

Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Зургаа долдугаар сард орсон аадар борооны улмаас 13 аймагт 29 цэгт 100 км орчим улсын чанартай замууд их бага хэмжээний эвдрэл гарсан. Энэ жил зам засвар  арчлалтын компаниудад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан. Засвар үйлчилгээг график төлөвлөгөөнийхөө дагуу хийж байна. Үерийн улмаас үүссэн эвдрэлийг засвар компаниуд өөрсдийн нөөц бололцоог ашиглан зам засваруудын ажлыг хийж байна. Долдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт мөн үер бууж зургаан км  орчим  замын хучилтын хэсгүүд эвдэрсэн. Яг нарийвчилсан төсөв мөнгөний асуудал яг одоогоор гараагүй байна” гэв.

Үерт өртсөн аймгуудийн одоогийн нөхцөл байдал

Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд нэг  гэр, Түвшинширээ суманд зургаан гэр,  хоёр  автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүсчээ.

28 айл өрхийн гэр байшин усанд урссан

Төв аймгийн Зуунмод суманд гурван настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан байна.

Сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрчээ

Мөн тус аймгийн Борнуур суманд  додугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, гурван айл өрхийг нүүлгэн шилжүүлж, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай ‘Шавартайн’ гүүрний тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрчээ. Тус аймгийн “Төв АЗЗА’ ХХК, “Баянчандмань’ ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозамын Борнуур сумын “Урьхан’ орчмын автозамд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж. сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.

зургаан айл өрхийн гэр үерт урссан

Ховд аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 16-ны өдөр усархаг бороо орсны улмаас Чандмань суманд зургаан айл өрхийн гэр үерт урссан. 

Цахилгаан шугам сүлжээ гэмтсэн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 17-ны өдөр 97 мм хэмжээтэй усархаг бороо орсны улмаас эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол үүсээд байна. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 22 дах км-т төмөр зам үөрийн усанд автан 300 м газар, Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 321-324 дүгээр км-т  дөрвөн хэсэг газар зам их хэмжээний шороогоор дүүрчээ. Өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж буй.

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид хур бороо элбэгтэй байх төлөвтэй байна. 19-20-ны өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар мөндөр орж болзошгүй. Иймд голын ай сав дагуу оршин сууж байгаа иргэд болон орон нутагт зорчиж буй иргэд цаг агаарын мэдээг харж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж