Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл хямрав | News.MN

Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл хямрав

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл хямрав

Өмнөд Солонгосын хөдөлмөрийн зах зээл хямрав

Өмнөд Солонгосын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийн төлөвийг бага зэрэг бууруулахын зэрэгцээ энэ 2018 онд шинээр нэмэгдэх ажлын байрны тоог багаар тогтоосноо лхагва гаригт /2018.07.18/ зарлалаа. Энэ нь Ерөнхийлөгч Мун Жэ Иний ажлын байрыг нэмэгдүүлэх амлалттай зөрчилдөж байна. Улмаар түүний рейтинг бараг 50 хувиар унаж магадгүй гэж ажиглагчид дүгнэжээ. Мун Жэ Иний эдийн засгийн бодлого орлогоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, аж үйлдвэрийн салбар тэр дундаа хөлөг онгоц, автомашин үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй ажиллах хүчний асуудлыг шийдэхэд анхаарчээ.

Өмнөд Солонгосын Сангийн яамнаас энэ 2018 онд 320 мянган ажлын байрыг нэмэгдүүлэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласан боловч өчигдөр /2018.07.18/ мэдээлэхдээ 180 мянган ажлын байрыг шинээр бий болгохоо мэдэгдэв. Энэ нь сүүлийн жилүүдэд байгаагүй бага тоо гэдгийг ажиглагчид хэлж байна.

Сангийн сайд Ким Дун Ёны мэдээлснээр олон улсын худалдаа, санхүүгийн байдал тогтворжихгүй бол Өмнөд Солонгосын эдийн засаг хямарч болзошгүйг анхааруулжээ. АНУ болон Хятадын хооронд гаалийн тарифын өрсөлдөөнөөс болж эдийн засгийн сөргөлдөөн бий болсон нь ийнхүү бусад орнуудад нөлөөлж эхэлсэн байна.

Өмнөд Солонгосын Засгийн газраас эдийн засгийн өсөлтөө энэ онд 2,9 хувь байхаар тооцжээ. Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард эдийн засгийн өсөлтийг 3,0 хувиар төсөөлсөн аж.

Ажлын байрны хүрэлцээ багассан ч ядуу, дунд орлоготой иргэд болон өндөр настнуудын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарахаа сангийн сайд мэдэгджээ. Тухайлбал, ахмад настнуудыг ажил олох, нийгмийн халамжид хамрагдах нөхцөлийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах гэнэ. Түүнчлэн худалдааг дэмжихийн тулд автомашин шинээр худалдан авсан иргэдэд түр хугацаанд татвар ноогдуулахаар төлөвлөжээ. Хөдөлмөрийн зах зээл тааруу байгаад Өмнөд Солонгосын Засгийн газраас төрөлт багасч, ажиллах хүчний хэмжээ буурсныг ч холбон тайлбарлажээ. Энэ онд Өмнөд Солонгосын ажилгүйдлийн түвшин 3,6 хувьтай байна. Ажилгүйдэл Өмнөд Солонгосын 15-29 насны иргэдийн дунд өндөр буюу нэг сая хүн байгаа нь анхаарал татах аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээс үүдэн ажил олгогчид цагийн ажилчид эсвэл гадаадын иргэдийг ажиллуулах сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Өмнөд Солонгос цагийн ажлын хөлсийг долоон ам.долларт хүргэж нэмэгдүүлжээ.

Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын Засгийн газрын баталсан ажлын цагийг долоо хоногт 52 цаг болгож бууруулах хууль энэ долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлжээ. Гэвч олон улсын амжилттай яваа компаниудын жишээн дээр суурилж ажлын цагийг багасгасан шийдвэр нь Өмнөд Солонгосын эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг ажиглагчид анхааруулжээ. Өмнөд Солонгост долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг 68 байсныг 52 болгож бууруулсан юм. Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэт ачаалал, стресс нь ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад саад болж, ажлын бүтээмжийг бууруулж байна гэж үзсэн байна.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-18 66.181.161.69

Энэ Өмнөд Солонгос улсын ажлын нөхцөл их хэцүү дээ. Хүнийг маш зүдрээж ядрааж л ажиллуулдаг орон доо. Тэгэж байж ингэж хөгжсөн биз дээ. Солонгос хүмүүс үнэхээр ажилсаг байдаг. Солонгост мөнгө хураана гэдэг их хэцүү зүйл дээ. Хэдэн жил тэнд ажиллаж байсных зах зухаас нь гадарлана.

Avatar

zochin 2018-07-18 66.181.161.69

It is difficult to get a job in South Korea. The South Korean work is hard.

Avatar

Зочин 2018-07-18 202.9.42.4

Со нууд дэндүү ажилсаг л даа өөрсдөө. Гадны өндөр хөгжилтэй орнууд өдөрт 8 цаг ажиллаал болоол бхад эд нар 14 цаг ажиллуулдаг аймаар. Тэгж бж л 15 жилийн дотор азийн бар болтлоо хөгжсөн бхдөөө

Avatar

Зочин 2018-07-18 64.119.24.9

Үйлдвэр нь байхад ажиллахгүй гээд яах юм. Манайд оёдлын үйлдвэрүүд 9-20 цаг бүр хагассайнд ажиллуулдаг байж ердөө 600 мянгын цалинтай шд. Ёстой хог [Хориотой Үг] гэхээс өөр юугхэв. Өөрөө мэдээлэл муутай юм байна.

Avatar

Зочин 2018-07-18 202.179.26.27

Далайд гарцтай, дулаан, хүн ам олонтой, зүгээр автоматаар хөгжинө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж