Си Жиньпин дарга Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй уулзав | News.MN

Си Жиньпин дарга Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Си Жиньпин дарга Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй уулзав

Си Жиньпин дарга Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй уулзав

Энэ сарын 16-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин “Дяоюйтай” төрийн зочид буудалд Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Кимтэй уулзав.

Си Жиньпин: “БНХАУ Дэлхийн банктай урт удаан хугацааны турш найрсаг харилцаатай явж ирсэн. “Нэг бүс нэг зам” санаачилгад Дэлхийн банк идэвхтэй дэмжлэг үзүүлж байгааг бид өндөр үнэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд шинээр хөгжиж буй улс орнуудыг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллахад чиглэгдсэн Хятад улсын ашиг сонирхол, дэлхий нийтэд хандсан уриалга болон дэлхийн үнэт цаасны зах зээл дэх хувьцааны өөрчлөлтөөс шалтгаалсан алдагдалд хөрөнгө оруулж дэмжин ажилласан нь үнэхээр магтууштай билээ. Дэлхийн банк нь олон талт байдал болон эдийн засгийн даяаршлыг хамгаалдаг чухал байгууллага. Хятадын тал Дэлхийн банктай худалдаа болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар идэвхтэй хамтран ажиллана. Мөн дэлхийн ядуурлыг буруулж, тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, олон улсын эдийн засгийн нээлттэй байдлыг бэхжүүлж хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамгаална” гэжээ.

Жим Ен Ким: “Урт удаан хугацааны турш БНХАУ-ын зүгээс Дэлхийн банканд үзүүлсэн дэмжлэгт бид талархсаар ирсэн. Дэлхийн банк Си Жиньпин даргын өнгөрсөн онд Дэлхийн эдийн засгийн чуулганд тавьсан чухал илтгэлийг өндөр үнэлсэн билээ. Таны хэлж байсан “Дэлхийн эдийн засгийн их далайд эрч зоригтой умбах хэрэгтэй” гэсэн үгийг би олон газарт эшилж ярьсан. Даяаршлын эринд бид үүд хаалгаа түгжин суухын оронд дэлхий нийтийн хууль журмыг дагаж дэлхийн эдийн засагт оролцох нь чухал. Дэлхийн банк олон талт байдал болон эдийн засгийн даяаршлыг дэмжиж, хөрөнгө оруулалтаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийх болно” гэжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж