БНХАУ-ын дарга Өмнөд Африкийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын дарга Өмнөд Африкийг зорилоо

БНХАУ-ын дарга Өмнөд Африкийг зорилоо

БНХАУ-ын дарга Ши Жиньпин маргаашаас эхлээд ес хоног тасралтгүй айлчлал хийх аж. Түүний айлчлалын маршрут нь Арабын Нэгдсэн Эмиратаас эхэлж  Сенегал, Уганда, Өмнөд Африк зэрэг улсаар үргэлжлэн , БРИКС-ын удирдагчдын 10 дахь удаагийн уулзалтад оролцсоноор өндөрлөх юм байна.

Тодруулбал,  БНХАУ-ын төрийн тэргүүн 29 жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах гэж байгаа юм. Уг айлчлалаар Ши дарга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн орлогч болон Ерөнхий сайд Мухаммед, Абу Дабигийн хунтайж Мухаммед нартай уулзаж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үзэг зурах аж. Энэхүү айлчлалын үеэр талууд БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгад Арабын улсуудын оролцоо ямар байх,  эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, хил гааль, соёлын салбарт хэрхэн хамтран ажиллах тухай ярилцаж зөвших ажээ.

Харин Сенегал улсад БНХАУ-ын дарга есөн жилийн дараа дахин айлчлах гэж байгаа бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцож Сенегалийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.  Энэ удаад тэрбээр Мавритани улсад  “нөхөрсөг” гэсэн тодотголтой айлчлал хийх бөгөөд тус улсын Ерөнхий сайд Анэрүүд Жогнауттай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж бүс нутгийн зарим асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Айлчлалын төгсгөлд ӨАБНУ-ын Йоханесбург хотноо энэ сарын 25-27-нд болох БРИКС-ын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцох ажээ.

у.ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж