ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-нд Хорватын Бүгд Найрамдах Улсын шигшээ баг түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлэн мөнгөн медаль хүртсэн юм. Энэ бол дөрвөн сая хүн амтай Хорватын хувьд дэлхий дахинд улс орныхоо нэрийг гаргах гайхалтай үйл явдал болсон юм. Мөн энэ жилийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич тодорсон. Дэлхий нийтээрээ ‘Хорват’ гэж ямар улс байдгийг сонирхож байсан юм. Франц, Хорватын финалын шатны тоглолтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович олны анхаарлыг маш их татсан юм. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий үеэр шигшээ багаасаа ч илүү танигдсан эрхэмсэг хатагтай Колинда Грабар-Китарович гэж хэн бэ?
NEWS агентлаг ‘ХҮМҮҮС’ булангийнхаа энэ удаагийг дугаарт Хорватын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, хатагтай Колинда Грабар-Китарович танилцуулж байна.
Колинда Грабар-Китарович гэж хэн бэ?
Колинда Грабар-Китарович нь 1968 оны дөрөвдүгээр сарын 29-нд Хорватын Риека хотод төрж өссөн. Эцгийг нь Бранко Грабар, эхийг нь Дубравка Грабар гэдэг. Тэд махны дэлгүүр ажиллуулдаг байсан аж.
Колинда ахлах сургууль байхдаа сурагч солилцоогоор Шинэ Мексикийн Лос Аламос хотын Лос Аламосын ахлах сургуулийг 1986 онд дүүргэжээ. Төгсөж ирээд Загребын их сургуулийг англи, испани хэл судлалаар бакалавр зэрэгтэй төгсөж, мастераа олон улсын харилцаагаар дүүргэжээ. 2002-2003 онд Фулбрайтын тэтгэлэгээр Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Мөн Харвардын их сургуульд улс төрийн удирдлагаар, Жон Хопкинсийн олон улс судлалын сургуульд тус тус сурсан. Колинда гурван жилийн өмнө эх орондоо ирэхээсээ өмнө Загребийн их сургуульд улс төрөөр доктор хамгаалжээ. Колинда англи, испани, португал, герман, франц, итали хэлтэй.
Багаасаа л биеэ даан гадаадын хэд хэдэн оронд суралцаж өөрийгөө хөгжүүлэн өдий зэрэгтэй хүрсэн түүнийг ойр дотнынхон нь маш хүчирхэг, дайчин эмэгтэй хэмээн тодорхойлдог. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө олохын тулд янз бүрийн ажил хийж хог шүүрдэж, угаалга хийхээс авхуулаад хар бор ажил хийж байсан гэдэг.
Колинда 2015 оны хоёрдугаар сард Хорватын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингээд тэрбээр улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Ерөнхийлөгч болохоосоо өмнө АНУ-д суугаа Хорватын Элчин сайд, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн туслахаар ажиллаж байжээ.
Хувийн амьдрал
Колинда Грабар 1996 онд нөхөр Иаков Китаровичтой гэрлэсэн. Тэд одоо хоёр хүүхэдтэй. Тэд оюутан ахуйдаа гэр бүл болсон. Иаков Загребийн их сургуулийг инженер, тооцоолон болох чиглэлээр төгссөн. Тэр л эхнэрээ улс төрд уруу татан оруулсан гэдэг. Том охин Катарина нь уран гулгалтын өсвөрийн аварга 17 настай, бага хүү нь 2003 онд төрсөн одоо 15 настай аж.
Колинда Кремлинд Хорват-Оросын тоглолт эхлэхээс өмнө Путинд бэлгээ гардуулжээ. Хэдэн өдрийн дараа Брюссельд болсон НАТО-гийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд өмсгөл өгөх боломж олдсон байна. Зөвхөн тус хоёр том гүрний удирдагчид өгөөд зогсоогүй НАТО-гийн уулзалтын үеэр Хорват, Английн шигшээ багууд тоглосон өдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейд ч өмсгөл бэлэглэжээ. Ромын Поп ламд ч мөн өмсгөлөө өгөөд амжсан сэргэлэн эмэгтэй.
Зарим хүмүүс Колиндаг АНУ -ын порно од Коко Аустинтай андуурдаг. Биеийн галбир, нүүрний төрх нь ерөнхийдөө төстэй аж.
2015 онд түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдох үед Хорватын Ерөнхийлөгч хэмээн усны хувцастай зураг олон нийтэд тарсан. Колиндаг хэмээн олон хүн андуурсан. Үүний дараа Колиндагийн усны хувцасны жинхэнэ зураг тарсан. Модель бүсгүйчүүдээс ч халуухан, сайхан бие галбиртай хэмээн хүмүүс магтаж байсан юм.
Тэрбээр спортод тун элэгтэй хүн бөгөөд улсынхаа баг тамирчдыг дэмжихээс цааргалдаггүй ямар ч спортын төрлийн тэмцээн байсан алгасалгүй үзэн дэмждэг нэгэн. ДАШТ-ий үеэр ч үүнийгээ дэлхий дахинд харуулж чадсан.
ДАШТ-ий үеэр өөрийн улсын шигшээ багаа дэмжин энгийн үзэгчийн суудлаас бүх тоглолтыг нь үзсэн гэдэг. Финалын шатны тэмцээнд тэрбээр Путин, Макрон нарын хамт тусгай суудлаас тоглолтыг үзэн суусан бөгөөд тэр дунд шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн цорын ганц ерөнхийлөгч байсан юм. Колинда бусад ерөнхийлөгч нар шиг биш хувийн цахим аккоунтуудаараа дамжуулан ард иргэдтэйгээ үзэл бодлоо солилцон, өдөр тутмынхаа ажлын явцыг хуваалцдагаас гадна зарим үед инстаграм, snapchat хүртэл ашигладаг гэнэ.
Тэрбээр шигшээ багийнхаа амжилтад үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байсан бөгөөд ялалтын индэр дээр Франц, Хорватын тамирчдыг халуун дотноор тэвэрч, үнсэн баяр хүргэж байсан юм.
Холбоотой мэдээ